Яруу найргийг гэрэл зургаар илэрхийлэв

Дэлхийн яруу найрагчдын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, "Зохист Дорно" хэвлэлийн газраас санаачлан анх удаа "Яруу найраг - Гэрэл зурагт" үзэсгэлэнг “Театрын музей”-д дэлгэлээ. Үзэсгэлэнгээр дамжуулан монгол яруу найргийг, гэрэл зургийн өгүүлэмжтэй хослуулан олон нийтэд хүргэх, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэхийг зорьсон аж.
Үзэсгэлэнд монголын үе үеийн 21 яруу найрагчдын эх нутгийн тухай шүлгүүд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчдын хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийг дэлгэжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ