Шүүх танхимд 3,2 кг хүү мэндэлжээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр /2017.03.21/ 15.00 цагийн орчимд жирэмсэн эмэгтэй нярайлжээ.

 

Тодруулбал ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Чимгээ гэх эмэгтэй шүүхийн танхимд амаржиж, 3,2 килограмм хүүтэй болсон байна.  Тэрбээр өнөөдөр төрийн албан хаагчын хувиар бус иргэний үүргээ биелүүлэн шүүх хуралд оролцож байжээ. Хүүг шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авчээ.

 

Энэ нь Б.Чимгээгийн дөрөв дэх төрөлт бөгөөд одоогоор эх хүүгийн биеийн байдал сайн, яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Унэн уг:
Торох болчихсон эхийг хуртэл хууль далайлгаж тамлаал ногоо эхийн эндэгдэл энэ тэр эмнэлэгийн хяналтанд байлгаж торуулнэ гэдэг дурэм журам яасан жаахан хунэлэг байгаач
2017-03-21