”Минжтэй танилцъя” өдөрлөг болно

img

09:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг шинэ түвшинд хөгжүүлэх, стандартчиллын судалгааны ажлыг эрдэм шинжилгээний түвшинд судлахад хамтран ажиллах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газар болон Улаанбаатар их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.


09.00-12.00 цагт: "Минжтэй танилцъя" өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. 


10.00 цагт: Монголбанк цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:00 цагт Англи Улсын кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд иржээ. Тэд Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, баримтат киноны талаар мэдээлэл өгнө. 


11.00 цагт: Тусгаар тогтнолын талбайд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллүүд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж техник тоног төхөөрөмжийг зарим дүүрэгт гардуулах үйл ажиллагаа болно. 


11.00 цагт: Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн  талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Төрийн ордны “В” танхимд болно.


12.00-13.00 цагт: Чех элчин сайдын яамны гадна 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ