”Ажнай” Бат-Эрдэнэ боксын холбоог дампуурууллаа

img

 
Монголын боксын холбоо гэдэг байгууллага эзэнгүй, зохион байгуулалт, хяналтгүй, хөл толгой нь мэдэгдэхээ больсон дампуурсан гэдэг нь ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудаас тодоос тод харагдаж байна. Угтаа бол энэ холбооны ерөнхийлөгчөөр “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ ажилладаг ухаантай. Аль 2013 онд боксын холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзоригийг хэл амтайхан албан тушаалаас нь буулган Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг сонгосон. Шинэ Ерөнхийлөгчтэй болоод долоо ч хоноогүй байхад нь Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээний дараа Монголын үе үеийн шилдэг ширэн бээлийтнүүдийн амжилтын замыг зассан Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын дасгалжуулагч, спортын мастер, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Г.Ганхуягийн дасгалжуулагчийн эрхийг нэг жилээр хассан. Үүнийг нь бокс сонирхогчид эгдүүцэн хүлээж авсан ч тэгс гээд нам дарагдсан.

 

Энэ явдлаас хойш Олимпийн боксын холбооны үйл ажиллагаа чухамдаа яаж явдгийг хүмүүс ойлгохоо байж, удирдлагадаа эргэлзэж эхэлсэн. Түүний дараа боксын эмэгтэй тамирчид Олимпийн боксын холбооноос өрх тусгаарлаж тусдаа холбоо байгуулна. Ийм холбооныхонтой хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг. Боксын холбоог удирдах боксын рингэнд тулалдах хоёр өөр гэдгийг тэд ойлгож эхэлсэн байх. Боксын холбоонд бодлого хэрэгтэй байна. Тэд бодлогогүй зүгээр л өөрсдийн бодлоор ажлаа хийж байна. Гаргасан амжилтаараа өрсөлдөх дуртай Жүдо бөхийн холбоо нь хажууд нь тэнгэр газар шиг ялгаатай. Нарийн журамтайгаар хэрхэн ажиллахаа шийдчихдэг байх учиртай. Боксын холбооны удирдлагын эрхийг гартаа авна гэдэг нь хэн нэгний эрх ашигт өөрсдийн дур зоргоор халдана гэсэн үг биш.

 

Өнөөдөр Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсан ширэн бээлийтнүүд Спортын төв ордны гадаа халамцуухан ирчихсэн таньдаг хүмүүсээсээ "татвар" аваад сууж байдаг гэнэ билээ. "Та нар чинь хийх юмгүй улсууд уу" гэхэд "Боксын холбоо маань биднийг тоохгүй байхад өөр тоох хүн байх юм уу" хэмээн гомдолтойгоор шүүрс алдан архины мөнгөө гүйцээж аваад алга болцгоодог гэх. Дасгалжуулагч нар нь ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй үгээ залгиж суудаг болсон гэдгээс дүгнэхэд боксын холбоо ямар Хойд Солонгос биш дээ.

 

        Холбооны ерөнхийлөгч нь эзэнгүй орхисноос гурван дасгалжуулагч нь зодолдож, биенээ гэмтээсэн.  Сая Цэндбаатар нарын боксчид нь Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гарчихсан хэрнээ орогож зугтаад, баар саванд орж, зодоон цохион хийчихээд байж байна. Тайландад эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан тамирчид ийнхүү хэрэгт орооцолдчихоод л сууж багйаа нь дэндүү эмгэнэл биш үү.


Үүнээс гадна  Боксын холбооны хурал энэ сарын 01-нд болсон гэнэ. Тэгэхдээ энэхүү хурлыг Х.Алтанхуяг багш, Д.Төрбат нарын санаачилгаар хийсэн бөгөөд хуралд боксын холбооны нэр бүхий гишүүд болох Э.Бадар-Ууган, Д.Бумансахъяа, Б.Түвшинбат нар тодорхой шалтгааны улмаас оролцоогүй гэсэн. Гэхдээ энэ хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан руу чиглэсэн, түүнийг шүүмжлэх гэсэн хурал болсон гэж тэрбээр протокол хөтлөхдөө тэмдэглэжээ. Тодруулбал, “Энэ оны нэгдүгээр сарын 16-ны хуралд Ерөнхийлөгчийн тавьсан 2013-2016 онд хийсэн ажлын тайлангийн санхүүгийн тал дээр маш том алдаа гаргаж худал мэдээлэл өгч нийт хуралд оролцогчдод үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс болж өнөөдрийн энэ хүндрэлтэй асуудал үүсэлээ гэж зад загнах шүүмжлэх хоёрыг хослууллаа. Үүнд би хариулахдаа “Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэсэн учир нийт Монголын боксчид дундаа хийсэн ажилтай,сайн ажилласан гэсэн сэтгэгдэл үлдээхийн тулд тийм тайлан бичэж өгсөн юм. Хүндэт Ерөнхийлөгч болгоод сайхан үдэж гаргаж өгнө гэж бодоод тийм юм бичсэн намайг уучлаарай гэсэн” хэмээжээ.

 

Түүнчлэн энэхүү хурлаар өнгөрсөн хугацаанд юун дээр алдав хойшид яах вэ гэдэг талаар ярьсан гэнэ. Хурал дээр ярьсныг сийрүүлбэл, “2016 онд 16 жил тасалдаад эргэн хийж эхэлсэн “УЛААНБААТАР ЦОМ” Олон улсын тэмцээнд яагаад Ерөнхийлөгч оролцоогүй вэ. Боксд сэтгэл зүрхээ өгсөн байтугай хаа хамаагүй гадны хүмүүс хүртэл тусалж байхад, энэ бол үнэхээр ойлгохын аргагүй юм үүнийг өөрөөс нь асууж тодруулах хэрэгтэй гэсэн. Анх Ерөнхийлөгч болдог жилээ буюу 2013 онд ганц удаа шинэ жил хийсэн. Түүнээс хойш хийсэнгүй. Бид нийлж архи дарс ууж идэхдээ биш тухайн жилийнхээ ажлыг дүгнэж дараа жилийнхээ ажлыг товлож шилдэг дасгалжуулагч, шүүгч, тамирчин, клуб зэргээ тодруулж тэднийгээ жаахан шагнаж урашлуулаад л болох юмыг хийсэнгүй. Холбоонд ажиллаж байгаа дөрвөн л хүн байна тэд цалин гэж юм авч байгаагүй гэнэ. Энэ арай болохгүй ээ. Яаж амьдрах юм. Мөн холбооны урсгал болон тогтмол зардлыг гаргаж байгаагүй гэнэ. Ингэвэл бид яаж цаашаа явах юм вэ гэдгийг бүгд л ярьж байна” гэсэн байна.

 

2013 оноос хойш ерөнхийдөө чимээгүй байсан эрхэм ерөнхийлөгч гуай 2017 он гарахтай зэрэгцээд хэдэн төгрөг гаргасан сураг байна. Тэгэхдээ үүнийг нотлох боломжгүй гэнэ билээ. Учир нь насанд хүрэгчид, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болоод дууслаа баахан өр тавиад хийсэн гэнэ билээ.

 

Түүгээр ч барахгүй, хурлаар хэлэлцсэн бас нэг гол асуудал бол төсвийн асуудал. Хуралд оролцогчид “Улсаас манай холбоонд 2017 онд 519,000,000 төгрөгийг тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтанд зориулж баталсан гэсэн. Харин манай холбоо нийт 480,195,000 төгрөгийн төсөв гаргасан байгаа үүнээс хэдийг нь гаргасан юм ер нь гаргах юм уу, хэрэв гаргана гэвэл төсвөө батлаад гаргах хэрэгтэй байна гаргаж чадахгүй гэвэл бид өөр хүнийг Ерөнхийлөгчид санал болгож ажлаа явуулахгүй бол үнэхээр байдал маш хэцүү байна. Тамирчид ямар ч хэрэглэл материалгүй болсон, хуучин ерөнхийлөгчийн үед авсан юм одоо дууссан цаашаа яаж явах юм” гэх зэргээр зовлон жаргалаа ярьсан нь ч энэ нь тус холбооны удирдлагуудад хүрээгүй бололтой.

 

        Учир нь энэ хурлын дараа бүгдээрээ Ерөнхийлөгчөө дуудаж уулзаж энэ талаар яръя гэхэд нь хурал даргалсан хүмүүс эхэлж уулзаад, хурлын талаар яръя гэж хэлээд тараасан гэнэ. Тийм болохоор энэ хурал, түүн дээр ярьсан мэдээлэл өнөөх нүдэн балай, чих нь дүлий ерөнхийлөгчид нь хүрээгүй нь лавтай.


Ямартай ч, ерөнхийлөгч зайлшгүй шалтгааны улмаас бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан буюу энэ дүрмийн 5.9-д заасан эрх, үүргээ 3 хүртэлх сараар хэрэгжүүлээгүй, холбооны дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг шалтгаанаар түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах тухай бага хурлын гишүүдийн гуравны нэгээс доошгүйг нь эсвэл Удирдах Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь шаардвал Удирдах Зөвлөлийн өргөтгөсөн хурал зарлан хуралдуулж асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

 

Тиймээс тус холбооныхон дампуурах уу, эсвэл боксын спортод үнэн сэтгэлээсээ элэгтэй хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгох уу гэдэг сонголтын үзүүрт ирчихээд байгаа нь энэ ажээ.

 

Эх сурвалж:mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ажнай биш олимийн аврга нь дампууруулж байгаа юм даа. Тэнэгүүд ойлгохгүй л байгаа юмуу
2017-04-02
golio:
odoo dampuurna naadakh chin chadakhgui jaakhan nuurs yarj bval boloo yostoi setgelgui gahai
2017-03-23
golio:
odoo dampuurna naadakh chin chadakhgui jaakhan nuurs yarj bval boloo yostoi setgelgui gahai
2017-03-23
зочин:
Ерөнхийлөгч гэдэг бол зүгээр л мөнгө гаргаад спорт холбооны бүх санхүүжилтийг хийгээд явдаг хүн биш. Засгийн гараас багагүй төсөв өгдөг. Хамгийн гол нь мэргэжлийн улсууд нь чадварлаг ажиллах хэрэгтэй байдаг. Тийм холбоо л сайн явдаг шүү дээ. Ганц Ажнайд буруу өгч тэнэгтэж болохгүй. Өөрсдөө эвтэй сайн ажиллах хэрэгтэй. 2011 оноос хойш Ганзориг, Тэмүүлэн гээд ерөнхийлөгч нар дуулдаж байсан.Олон хүн солих ч явуургүй хүмүүсийн ажил даа. Бээжмнгийн олимпийн үеэр гоё байсан биз дээ. Риод ч муугүй л байсан. Сайн боксчид олон байгаа шүү дээ. Удирдаж чадвал тэд юм дуулгана аа. Гол нь мэргэжлийн талаасаа л чадварлаг байх нь чухал.
2017-03-22
Зочин:
Энэ гэж нэг солиотой гар. Нөгөө дамбын хишгээ яасын дэд ерөнхийлөгч бсан биздээ. Холбооны удирдлагууд ч гэж дээ үнэн тэнэг дуракууд. Ха хахаааа
2017-03-22
Irgen:
Gahai Baterdene.
2017-03-22
111:
ene nohor er ni yu hiisen yum be hench medehgui l yum b na dag
2017-03-22