Баянхонгор аймаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2017-03-22

 

Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, цасны зузаан 40-60 см зузаанд хүрчээ.

 

Мөн хүчтэй салхи шуурга шуурч, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, аж ахуйн нэгж тус аймгийн чиглэлд зорчихгүй байхыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас анхаарууллаа.

 

Өнөөдөр Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр их цас орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин