Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо

img

Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчирахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

 

Мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газраас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэх иргэн С /50 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Анхааруулаад байхад яахаараа ингэдэг байнаа. Баахан хүнд хүндрэл учруулаад, улсын хөрөнгө үрэн таран хийгээд хэлэх ч үг олдохгүй юм даа. Гарсан зардлыг өөрсдөөр нь төлүүлбэл таарна.
2017-03-22
Зочин:
Өдий насны улсууд анхааруулж хэлсээр байхад цаг агаар муу үед хувийн асуудлаар гэрээсээ гарч яваад төөрч улс орон,хүн амьтанд төвөг удаад ухамсаргүй гэдэг нь.
2017-03-22