Гэрээгээр ажиллах 180 иргэний нэрийг хасчээ

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол дахь Чехийн элчин сайдын яамны гадна талбайд  иргэд эрх ашгийн төлөөх жагсаал зохион байгууллаа.  Жагсагчид Чехийн элчин сайдын яам Монгол иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчин визний бүртгэлээ шууд устгасан явдлыг эсэргүүцэн жагсаж буйгаа онцолж байв.

 

Чех Улсад гэрээр ажиллах хүсэлтээ илэрхийлэн, ажлын ярилцлаганд орох бүртгэлээ баталгаажуулсан иргэдийн цахим бүртгэлийг энэ сарын 10-нд тус улсын элчин сайдын яамнаас тодорхойгүй шалтгаанаар хүчингүй болгожээ. Чехийн элчинд цаг авч ажлын ярилцлаганд орохын тулд иргэний зүгээс 650 евро, ажлын гэрээгээ авахын тулд 750 евро төлдөг аж. Мөнгөө төлж, ажлын ярилцлаганд орохоор бүртгүүлсэн 180 гаруй иргэний бүртгэлийн мэдээлэл устаж үгүй болсон тухай мэдэгдлийг тус яамны зүгээс гаргажээ.  Энэ талаар албан ёсны тайлбар тус улсын элчин сайдын яамнаас хийгээгүй аж. Иймд бүртгэл устсан шалтгааныг нь тогтоож өгөхийг иргэд хүсч, ийнхүү тайван жагсаал зохион байгууллаа.

 

Жагсаал зохион байгуулж буй иргэдийн төлөөлөл энэ нь ярилцлагын цагийг дамлан зардаг Элчин сайдын яамны ажилтнуудын хийж буй хэрэг гэдгийг хэлж байв. Элчин сайдын яамны ажилтнууд виз олгох уулзалтын цагийг дамлан зарж 1000 евро хүртэл өсгөсөн үйлдлийг цагдаагийн байгууллага тогтоон илрүүлж байсныг мөн хэллээ.

 

 

 

Чех улсын ЭСЯ долоо хоног бүрийн лхагва гаригийн 14-16 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулздаг аж. Иймд иргэд элчингийн гадна талбайд жагсаал зохион байгуулж буй юм байна. Гэвч Элчин сайдын яамнаас албан ёсны тайлбар өгсөнгүй.

 

Чехийн элчин сайдын яаманд ажиллах гэрээ ирүүлсэн тохиолдолд зургаан сарын хугацаанд хүчинтэй байдаг байна. Гэвч ажил олгогч талын гэрээний хугацаа дуусч, хүчингүй болсон тохиолдолд иргэн дахин мөнгө төлж гэрээг сунгадаг байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Төр засаг нь удирдлагууд нь нэр хүндгүй нүүргүй болсон оффшор , авлига энэ тэр гээд ийм байхад ард түмнийг нь бусад улс үл хүндлээд байна даа. Эцэг, эх нь овлиггүй бол хүүхдүүдийг нь хүн тоодоггүйтэй адил
2017-03-23
Зочин:
Ymar yumni gere yum bee? Burtguulii yadiin meddeg humuus bna uu?
2017-03-23
Зочин:
chehiin elchind ajildag mongol avgai nariig ni zailuulbal arai deer bno doo
2017-03-22
zochin:
ene elchind ajildag hulgaich nar bolimoor ym vizend oroh tsagiig ingej zarj mungu oldogoo bolimoor ym yadahdaa 200 euro bsan bol yahav bur 800 shuu mglchuudiin avdag tsalin hed bilee deerees ni hunii tsag zaviig aldaguulaad vizend oroh gej olon honog saraar humuus ajillaa aldaj bn zugeer matrialaa uguud vizee avchih ymand chin buun ajil bolgood shunal ni ihdsen humuusiin hargaigaar
2017-03-22
zochin:
ter viz haritsuud suuj baigaa mongolchuudiin iij baigaa ajil czechuud uursduu tegeh umuus bish czechd er iim ymiig buun ocher dugaar bolgodog alban gazar baidaggui buh ym emh tsegtstei baidag manai mglchuudaas iim oliggui hun shulaj amidardag humuus garch irdeg erunhuulugch hulgaich ajilchid ni ni urtel hulgaic bolchihson ingej tsagiig ni zarj mungu olj bn gedeg chin hulgaich l gesen ug
2017-03-22
zochin:
duur luivar hiij tsag zardag humuusiig ni barilaa l geed bsan odoo hurtel heveere baigaa ym cin dotor ajildag humuus ingej tsagiig ni damlaj zardag ni todoroi shdee elchin said ni ajilciddaa hyanah heregtei baimaar mongold heden tugrugnii tsalintai bilee arai l ym neg vizend oroh tsagiig 700gaas 800 eurogoor zaraad bhdaa yadag bn bur huniig shulna shulna gehed aimar deerees humuusiin tsag zaviig humsalad
2017-03-22
Зочин:
Чех хүний салтааны хүүхнүүд маш их болсон бна.
2017-03-22
Zo:
Yerun manaih l buh yumig balldag baihgui yu
2017-03-22
Зочин:
тэр нэг виза дээр суудаг монгол хүүхнүүд нь чехүүдээсээ зэвүүн новшнууддаа. тэжээвэр нохой л гэсэн үг
2017-03-22