Завханы зам хаалттай байна

img

Завхан аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд цас ихээр орж, цасан шуурга шуурч Улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Улиастайгаас - Улаанбаатар, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлийн болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.  

 

Завхан аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус чиглэлийн замыг өнөөдрийн 12.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ