Тусгай олимп: Хоккейчид Энэтхэгийн багийг хожив

img

 

Австри улсад  оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадам үргэлжилж байна

 

Тэмцээнд манай улсаа оролцож буй бөмбөгтэй хоккейн холимог баг хагас шигшээд шалгарах болзлоо сорилго 5 тоглолт, тойргийн 5 тоглолт, нийт 10 хүнд тоглолтыг хийн олж аваад байсан. Тэгвэл өчигдөр /2017.03.22/ бөмбөгтэй хоккэйчид хагас шигшээгийн эхний тоглолтоо Энэтхэгийн багтай хийж 10:5-р хожсон байна.

 

Хоккейчид дараагийн тоглолтоо өнөөдөр  15.00 цагт хийнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ