Пхеньяны пуужингийн туршилт “амжилтгүй” болов

Хойд Солонгос улс дахин пуужин харвасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газрын хэвлэлийн албанаас баталсан байна. Пхеньян зүүн хэсгийн Вонсан хот дахь районаас пуужин харвасан аж. Гэхдээ уг пуужин зорьсон газраа хүрч чадалгүй дэлбэрсэн байна.
Японы эрх баригчид дээрх пуужингийн туршилтыг “амжилтгүй” гэж тодорхойлжээ. Дунд тусгалын пуужин хөөргөсөн гэнэ.
Ийнхүү сарын хугацаанд Пхеньян гурван удаа пуужин хөөргөж, хөрш орнуудаа заналхийлэв. Пхеньян энэ сарын 6-нд Японы тэнгис рүү алсын тусгалтай гурван пуужин туршсан бол өнгөрсөн долоо хоногт пуужингийн хөдөлгүүр туршсан юм. Уг туршилтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тун муу хүн” гэж мэдэгдсэн билээ.
Пхеньяны заналхийллийн улмаас Сөүл хил орчимдоо пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулаад буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ