“Челси” клубын өмсгөлтэй хүү халдлага үйлдэхийг завдав

Иракийн Мосул хотноо бага насны хүүхэд амиа егүүтгэхийг санаархсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хөлбөмбөгийн “Челси” клубын тоглогч Эден Азарын нэртэй өмсгөл өмссөн долоон настай хүү амиа егүүтгэхийг завджээ. Хүү футболк дотроо тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн байсныг армийнхан илрүүлжээ.
Нэгэн армийн дайчин хүүгийн футболкийг тайлж, тэсрэх бөмбөгийг аюулгүй салгасан байна. Цэрэг хүүд хандан “Битгий ай” хэмээн хэлээд "Энэ хүүгийн буруу гэж юу байхав" гэсэн аж.
Хүү хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн захиалгаар уг хэргийг үйлдэх гэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ