Том найз бүсгүйтэй болжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Том Круз найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр залуу жүжигчин Ванесса Кирби гэгчтэй болзох болжээ.

 

“Тэд 2012 онд анх танилцсан” хэмээн жүжигчин эрийн дотны найз “TMZ”сайтад ярьжээ. “Том, Венниса нар Нью Йорк хотноо хамтран амьдардаг” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж буй ч уг мэдээллийг хос батлаагүй байна.

 

Өдгөө 54 настай Том дурлалт бүсгүйгээсээ 24 насаар ах гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ