Францис дүрвэгсдийг хүлээн авахыг хүсэв

img

Ватиканы тэргүүн Францис өчигдөр Европын удирдлагуудад хандан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр амьдрахын эрхэнд Газар дундын тэнгисийг гатлан Европын орнуудад ирж буй цагаачдад орогнол олгож, гэрэлт ирээдүй бэлэглэхийг уриалсан байна. Францис “Иргэний дайн, дотоодын зөрчил мөргөлдөөн, террористуудын халдлагаас зугтааж, хилийн дээс алхаж буй иргэдэд тусламж үзүүлж, Европын орнууд тэдэнд зориулан хилээ нээх хэрэгтэй” хэмээжээ.

 

Дотоодын аюулгүй байдлын улмаас Европын орнууд өнгөрсөн оноос дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоосон билээ. Европын холбооны тэргүүн Дональд Туск Ойрхи Дорнод болон Хойд Африкийн иргэдэд хандан “эрсдэлтэй алхам хийж, Европт ирэхгүй байх”-ыг сануулсан юм.  Зөвхөн өнгөрсөн онд Газар дундын тэнгист 3800  дүрвэгч живж, амиа алджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ