Ким Чен Уныг мөнгөө ард түмэндээ зарцуулахыг уриалав

img

“Хойд Солонгос улсад өлсгөлөн газар авсан” талаар НҮБ-аас мэдээллээ. Арван хүүхдийн 2-3 нь хүнс тэжээлийн хомсдолд орсон гэв. НҮБ-ын удирдлагууд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг улсын мөнгөө цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхдээ бус харин ард түмэндээ зарцуулахыг уриалжээ.

 

Пхеньян ганцхан сарын дотор гурван удаа баллистик пуужин туршсан юм.

 

Энэ сарын 6-нд дөрвөн ширхэг баллистик пуужин харвасан бол энэ амралтын өдөр цөмийн хөдөлгүүр туршжээ. Харин өчигдөр дунд зайн тусгалтай пуужин туршсан боловч бүтэлгүйтсэн билээ.

 

Хойд Солонгос өнгөрсөн онд цөмийн туршилт, баллистик пуужин туршсанаас болж НҮБ тус улсын эсрэг хориг тавьж, бүх тусламжаа зогсоож, эдийн засгийн дарамт учруулах болсон юм. 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
25 сая хүнийг тэжээгээд дээр нь цөм бөмбөг хийгээд үнэхээр гоё байнаа
2017-03-23
Зочин:
YAMAR OFFSHORT HIISEN BISH ARD TUMNEE HAMGAALAHAD L ZARCUULSAN BAINA
2017-03-23
ЗОЧИН:
ХҮН ХЭЛЭХ ЯАХ ВЭ? МАНАЙХААН ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭ МАНАЙ ОФШОРЧИД ЯАЖ БАЙГАА БИЛЭЭ ДЭЭ. ЯЛГАА БАЙГАА ЮУ
2017-03-23
Зочин:
ёстой нэг БАХ юм даа
2017-03-23
Зочин:
Kim Jong Un geed hunii ner usyg zuv bich l dee
2017-03-23