Дуучин A Cool Шанхайн студитэй хамтарч ажиллахаар болжээ

img

 

Хайрын дуугаараа олонд танигдсан дуучин, СТА A Cool буюу Б. Анхбаяр Шанхайн Ker sound студитэй гэрээ байгуулан ажиллахаар болсон байна.

 

Энэ нь Монгол дуучинд Азийн хэмжээний уран бүтээл туурвих боломжийг нээж өгсөн төдийгүй энэхүү төслийнхөө хүрээнд хятад хэлээр уран бүтээл туурвин, клипний зураг авалтаа Сингапур, Малайз, Вьетнам, Тайланд улсуудад хийсэн талаар мэдээлсэн юм.

 

Дуучин A Cool-ийн шинэ клипний teaser

 

Түүнчлэн тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн өдрөөрөө UB Palace-ийн концертийн их танхимд дөрөв дэх бие даасан тоглолтоо хийхээр болсон байна.

 

Энэ тоглолтын гол онцлог нь амьд анплаггед хэлбэрээр явагдахаар төлөвлөгдсөн бөгөөд тоглолтын найруулгын хувьд жинхэнэ утгаараа хайр дурлалыг мэдрүүлсэн зөвхөн та бүхний үдэш байх болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс тоглолтын талаар мэдэгдсэн байна.

 

Тэрбээр эх орондоо шинэ урсгал жанрын дуунуудыг Монголын хөрсөн дээр буулгах тал дээр анхаарч ажиллан сүүлийн үед залуусын сонсох, бүжиглэх дуртай болоод байгаа Кизомба стилийн дууг бичүүлж клипээ сонсогч фэнүүддээ бэлэг бариад байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
yahvee geree hiij bno sain bna gehdee azid gartlaa uneheer hetsuu hamaagui huurvul buuhdaa unana shuu bodoltoi baigarai ene olon jiliin turshid gants PsY L Bodlogoor munguur zodoj garsan humuus bol yahav hudlaa baahan huurgunu shuu dee yadaj l Angli heliig mash sain surah heregtei dee
2017-03-24
Зочин:
Хулгайн дуу дуулагч
2017-03-23