“Үдийн цай”-ны талаар мэдээлэл хийнэ

08:30-17:30 цагт: МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР" чуулган 12 дах жилдээ "ИРГЭНИЙ БОДИТ ОРОЛЦОО" сэдвийн хүрээнд Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
09:00 цагт “Пума 1” зочид буудлын хурлын танхимд Хэвлэлийн хүрээлэнгийн зургаадугаар чуулган эхэлнэ.
09.00-12:30 цагт: БОАЖЯ-ны Хаан танхимд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал -2017” сэдэвт хурал болно.
10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд “Үдийн цай”хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11.00 цагт УИХ-ын дарга М.Энхболдод "Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд өргөн барина.
11.00 цагт: Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томъёоны комиссын ээлжит хурал ШУТИС-ийн Т Байрны 302 тоотод болно.
11:00 цагт: "Яг түүн шиг" шоуны хэвлэлийн бага хурал Salm Pub&Bar-д болно.
12.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Монголын хүний төлөө" нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: “Нийслэлийн Иргэний Танхим”-д “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг болно. Тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулна.
14.00 цагт: Нийтийн тээврийн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцагийг хурааж, 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн картаар зорчуулна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн удирдлага Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ