Төвбанкийг дээрэмдсэн хэргийн ард Пхеньян бий гэв

Бангладешийн Төвбанкнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр гэмт этгээдүүд 81 сая доллар хулгайлсан билээ. Тэгвэл уг хэргийн ард “Хойд Солонгос бий” гэх мэдээллийг АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн тухай “www.theguardian.com” сайт мэдээллээ.
“Хойд Солонгосын эрх баригчдын захиалгаар БНХАУ-ын иргэн хакер халдлага үйлдсэн байж магадгүй” гэж АНУ-ын прокурор мэдэгджээ.
АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн алба “Бангладешийн Төвбанкийг ухсан хэрэг болон өнгөрсөн 2014 онд Америкийн “Sony Pictures” кино компани руу хийсэн кибер халдлага хоёр хоорондоо холбоотой” гэж мэдээлэв.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 81 сая долларыг хакерууд хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж байна. Хакерууд уг мөнгийг Нью-Йорк дахь Холбооны нөөцийн банкаар дамжуулан Филиппин болон Шри-Ланк дахь данснууд руу шилжүүлж, авчээ.
Уг хэргийн улмаас Бангладешийн Төвбанкны Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ