Тэтгэврийн нас, хэмжээнд өөрчлөлт ороогүй

img

“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны  гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 157 иргэн, Сангийн яаманд 22, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 19, Эрүүл мэндийн яаманд 10, Гаалийн ерөнхий газарт 9 иргэн тус тус хандаж, санал хүсэлт, өргөдөл, гомдол, талархлаа ирүүлжээ.

 

Тэтгэвэрт гарах нас, тэтгэврийн хувь хэмжээний талаар цөөнгүй иргэн асуулт ирүүлсэн бөгөөд үүнд “Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн хариулт өгчээ.

 

Түүнчлэн өнгөрөгч пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 23-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээний нэгдсэн төвөөс санаачлан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв” болон НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудын хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-өөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шилжүүлж байгаа өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, анхаарах асуудлын талаар ярилцсан юм. Мөн тус төвд ирсэн санал хүсэлтийн ихэнх хувийг нийслэлтэй холбоотой асуудал эзэлдэг учраас ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар санал солилцов. 2017 он гарсаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад 5600 орчим өргөдөл, гомдол ирээд байгаагийн 1195 нь Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-өөр дамжин иржээ. Эдгээрээс 1005 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ.  

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uur:
70, 80 онд төрсөн иргэд нийгмийн даатгал төлөх шаардлага алга
2017-03-27
иргэн:
30аас дээш жил ажилласан бол өөрөө хүсвэл тэтгэвэрт гаргадаг баймаар байна залуус ажилгүй хөгшжүүл мөлхдлөө ажиллах юм даа
2017-03-25
zochin:
odoogiin ajilgyi zsluuchuudad hetsyy l yum bn tetgebert garna gej bhgyi l yum bn ehnii eeljind hyn amaa eryyljyyleed dundaj nadlaltaa nemeh heregtei
2017-03-25
Зочин:
Залуус ажилгүй байхад богино настай монголчуудаа шулхаан боль
2017-03-25
zochin:
tegelguidee
2017-03-24
zochin:
tegelguidee
2017-03-24
зочин:
засгийн газрын хэрэг эрхлэх газарт 60 хол гарчихсан төрд ажиллаж байгаад тэтгэвэрээ тогтоолгочихсон хөгшчүүл ажилласаар л байхийн түүний оронд залуучуудаа авч ажиллуулмаар юм аа боловсролтой залуучууд олон байна шүү дэ
2017-03-24
зочин:
засгийн газрын хэрэг эрхлэх газарт 60 хол гарчихсан төрд ажиллаж байгаад тэтгэвэрээ тогтоолгочихсон хөгшчүүл ажилласаар л байхийн түүний оронд залуучуудаа авч ажиллуулмаар юм аа боловсролтой залуучууд олон байна шүү дэ
2017-03-24
зочин:
ялангуяа төрийн захиргааны байгууллага яам агентлагт ажилладаг хүмүүсийг 55, 60 нас хүрсэн бол шууд гаргадаг байх хэрэгтэй тэгж байж залуучууд маань ажилтай болно шүү дээ, одоо харж л байхад зарим газарт нь 55, 60 хүрчээд өдөр хоног өнгөрөөж ажлын байраа залуучууддаа тавьж өгөхгүй суугаад байгаа улс харагдах юм дээр үеэсээ уламжлал болсон залуу халаадаа ажлаа өгөх нь зүйн хэрэг шүү дээ
2017-03-24
зочин:
65-аа тэтгэвэрийн насаар оролдохоос өөр хийх ажил олдохгүй байна у түүний оронд амлалтаа нэг эргэж хараад төрийн данхар бүтцээ цомхон болгож зардал хэмнэвэл дээр бус уу
2017-03-24
Зочин:
Хууль ч гэж гууль болжээ хө!
2017-03-24
ажилчин:
30 аас дээш жил ажилласан хүнийг өөрөө хүсвэл тэтгэвэр гаргаачээ залууст ажлын байраа өгөх хэрэгтэй байна
2017-03-24
zochin.:
tiim bailguidee iim batalgaagui niigemd tegeed manaihan chini bogino nasaldag uls shuudee 65 hurtel ajillah hun hovor l baih.hongon ajiltai humuus bol magadgui.hund ajiltai baisan humuus ni 65 hurch amjaagui horvoogoos yvj baigaashdee.
2017-03-24