А.Цогцэцэг сайд аа, эмнэлгийнхэн ямар хайхрамжгүй гэдгээ дахиад нотоллоо шүү

img

 
Монгол Улсын Эрүүл мэндийн салбар жилээс жилд хөгжиж, эмч нар нь чадваржиж, нэг үеэ бодвол техник, тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл сайжирч байгаа. Олон хүнд хагалгааг эх орондоо хийдэг болчихлоо. Нэгэн үе хагалгаа л хийлгэх хэрэг болбол гадаад руу явдаг байсан цаг ард хоцорч. Энэ байдлаар анагаах ухаан хөгжөөд ирвэл хэдхэн жилийн дараа бид ямар ч хагалгаа хийлгэх гэж гадагшаа явахааргүй болох болов уу.
 
Гэхдээ эрүүл мэндийн салбар тэр чигтээ сайхан болчихсон юм байхгүй. Улаанбаатар хотын бүхий л эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больчихсон. Төрөөс энэ салбарт мөнгө төгрөг ахиухан өгчихгүй луу унжих маягтай л байгаа. Гэхдээ улсаараа хямарчихаад байхад яалтай билээ. Тэр дундаа А.Цогцэцэг гэдэг хүн сайд болсноос хойш энэ мэт асуудал гарч байна. Эх нялхас дээр үр хүүхдээ үзүүлэх гээд очихоор улсаас мөнгө орж ирээгүй болохоор материал байхгүй, тийм ч юм хийж болохгүй байна, дараа ир гэх жишээний. Ядаж байхад эрүүл мэндийн салбарт сэтгэлгүй, биеийн амар харсан эмч, сувилагч, ажилтан маш их болчихсон. Энэ л хамгийн том асуудал болоод байгаа шүү дээ. Мөнгө биш сэтгэл.
 
Дээрээс нь хайхрамж муутай, иргэдтэй мал шиг харьцдаг. Тэр дундаа улсын эмнэлгийнхэн ачааллаа дийлэхгүй байна гэдгээр шалтаг барьж, үхэх гэж байгаа хүнийг л хүлээж авдаг нь үнэн. Түргэн дуудахад, 40-өөс дээш давж халуурч байвал л очно гэдэг. Үгүй бол эмнэлэгтээ очоод, дараалал, дугаараа аваад үйлчлүүл гэдэг. Дундхан халуураад, эмнэлгийн гадаа үзүүлэх дугаараа хүлээж сууж байгаад унаад өгвөл гайхаад байх юм алга. Тэгсэн мөртлөө эмч нар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдээ загнаад л. Монголчууд шинжилгээ өгдөггүй, өвчнөө хамгийн хүнд үед оруулаад, үхэхийнхээ өмнө л ирдэг энэ тэр гэж цэцэрхэнэ. Угаасаа эмнэлгийн үйлчилгээг үхэх дөхсөн хүнд л үзүүлж байхад өөр яах юм.
 
Тэгээд эмч нарын хайхрамжгүй үйлдлүүд жил ирэх тусам янз бүрээр гарч байна. Бүр хэрээс хэтэрсэн гэхэд болно. Дөнгөж төрсөн нярайг ширээн дээрээс унагаах, халуун усаар шалзалж түлэх, намчирхаж байгаад амиар нь “тоглох” гээд жишээ олныг дурьдаж болно. Хамгийн сүүлд гэхэд амиа алдсан нярайн цогцсыг эцэг, эхэд нь солиод өгчихсөн байгаа юм. Эх нялхас ямар их ачаалалтай, хүн ихтэй байдгийг мэднэ л дээ. Эмч, сувлиагч нар нь ч гэсэн ачаалалтай ажилладаг байх. Гэхдээ л энэ чинь нас барсан хоёр хүүхдийн цогцсыг солиод өгчихнө гэж байх уу. Тийм хариуцлагагүй байж болохгүй ээ.
 
Зарим нь яасан сүржин юм гэж магадгүй. Энэ үйлдэл чинь олон зүйлийг хэлж байгаа юм. Магадгүй шинэ төрсөн хүүхдүүдийг хооронд нь солиод өгчихгүй гэх газаргүй л байгаа биз дээ. Ер нь бол эмч, сувилагч гэдэг тун хариуцлагатай ажил. Алдах эрх байхгүй. Ямар ч ачаалалтай байсан гэсэн өвчтөний төлөө гэсэн сэтгэлтэй, эмчлэх, эдгээхийн хүсэлтэй байх ёстой биз дээ. Гэтэл “солиод өгчихөж” гээд хээв нэг хэлээд сууж байдаг эмч, сувилагч байгаа нь юуг өгүүлээд байна. Эмнэлэг нь гял цал, тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх байж болно. Анагаах салбар хөгжиж байж ч болно л доо.
 
Гэхдээ эмч нар нь хөгжихгүй, сэтгэл нь сайхан болохгүй, өвчттэй мал шиг харьцаж, хайхрамжгүй ханддаг бол яаж энэ салбар өөдөө дээшээ явах юм бэ. Энэ бүхэнд жаахан анхаарал хандуулна байгаа, А.Цогцэцэг сайд аа.  Эрүүл мэндийн салбарт гардаг хайхрамжгүй, тоомжиргүй байдлаас бол хүний амь эрсдэж, янз бүрийн эрсдэл гэрч байгааг л болиулах цаг болсон гэж хэлэх гээд байна.
 
Эх сурвалж:mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
emch nariigaa ingej hamaagui heleed bhaar chn odoo yu bolohov dee... yamar ch uramgui ajillah idevhi zutgeld ni bas muugaar nolooldog l bhdaa.
2017-06-11
Зочин:
hoorhiidoo muu emch nar maani dandaa l muu nertei bh yumaa. Tsalin mongo ni nemegdeed amidral ni batalgaatai bolood ireheer bas nemertei bna bhdaa
2017-06-10
Зочин:
Gue yahawdeee dandaa sorog yum yarij neg negnee gutaahaa l bolih heregtei
2017-06-10
Зочин:
Эмч нар л муугаараа дуудуулаад байдаг. Ер нь бүр өндөр шалгууртай болвол эмч нарын чадвар ч хандлага ч сайжирна. Цалин нэмэх сураг гараад байгаа. Эхнээсээ сайжрах байхөө
2017-06-10
Зочин:
Tsaling ni nemeed ogohoor setgel ni hurtel arai teniigeed shal oor boloh baihaa.
2017-06-10
Зочин:
Ulsiin emnelgiin emch nar denduu achaalaltai baidag yum chn ajil ni hetsuu shde. Tegeed dandaa emch nariig muulj baih yumaa. Zailuul bor zurheeree zutgej bgaa humuus shd.
2017-06-10
Зочин:
Emch nariigaa muulaad baij baihiin orond humuus urdchilan sergiileh uzleg ene tert sain orood oorsdoo eruul menddee anhaarah heregtei shd. Odoo tegeel emch l bidnii eruul mended anhaarah yostoi yum shg yariad baij bolohgui shde. Emch nar owdood irsen huniig l emchilne oorsdoo bid urdchilan sergiilne. Emch nar huwiin emnelegtei bailaa geed yaadiin tsalin baga yum chn nemelt orlogotoi baij l hund ajliin ard bas garna. Harin eruul mendiin said chn emch nariin tsaling nemne geed bailee shd. Tegvel bas arai bolno shuu.
2017-06-10
Зочин:
Emch hun ovdood irsen hun bolgond emnelgiin tuslaltsaa uzuuleh tangarag orgoson humuus. getel ter dund sain muu ni alaglaj l bga. emch bolgon muu yum shg chadvargui yum shg yarij bas bolohgui bh shuu. mash olon mundag sain emch nar bdag. buh emchid ochood uztsen yum shg yarij arai bolohguiee. Tegeed ch ene salbar odoo l neg hogjij ehleed bna. harin ch bor zurheeree l zutgeed bga yum shg sanagdsan. Yag unendee elgeeree hewtsen eruul mendiin salbariig seheend oruulaad bna. eruul mendiin said ajlaa ih sain hiij bga. Zasgiin hural, baingiin horoo chuulgan deer salbariin asuudlaa mash sain oilguulj avch gardag sanagdsan.
2017-06-07
zochin:
ene emch nar ugaasaa yu ch medexgvi malnuud sh dee ylanguya 3 iin emch nar bol bvvr mal ym bna lee manai noxoriig ta zvgeer l bna ta baashlaad bga ym bishvv gej bsan shvv de aluurchin emch aluurchin emneleg
2017-03-26
Zochin:
Emch nariin tsalin baga gej b.hgui bugd huwiin emnelegtei ard tumniig shulj b.gaa shuu dee.Huwiin emneleg ajilluulahiig boliylah heregtei.
2017-03-25
Mihail:
Та нар өөрсдөө сонгочоод юү гэж гонгиноод байгаам?
2017-03-25
Mihail:
Та нар өөрсдөө сонгочоод юү гэж гонгиноод байгаам?
2017-03-25
MGL:
EMCHIIN tsalin nem tegvel hun shig emch shig baiy gd bgaamuu.tiim bol yah gj emch bolsiin.
2017-03-25
emch:
бүх эмнэлгийн дарга нарыг хурдан солих хэрэгтэй. Эмч сувилагч нар байж болох бололцоогоороо ажиллаж байна даа. ажил ойлгодог дарга нар хэрэгтэй байна.Мөнгө бодож суудлаа хамгаалсан нөхдөөс болж эмч нарын нэр хүнд унаж байна даа.Хамт олноос нь шударга сонголт хиигээд зөв хүнээ удирлагад нь тавивал зөв гольдролдоо орно доо.2-3 жил болоод л удирлагуудыг солихгүй бол мөнгө хөөгөөд болдоггүй юм байна . Одоогийн хэдэн эмнэлгийн дарга нар цулайсан даа. Бүх ажилчид мэднээ .юутай байж байгаад юутай болсоныг нь
2017-03-25
Зочин:
End tendgui sagsagnasan hav shig daljignaj guigeel baihin orond suuritaihan shig uhaantaihan shig yamaa udirdaach bas deer ni ailgui
2017-03-24
Зочин:
iim mal saydtay baykhad yaji oligtoy baykh we dee
2017-03-24
Зочин:
iim mal saydtay baykhad yaji oligtoy baykh we dee
2017-03-24
Зочин:
iim mal saydtay baykhad yaji oligtoy baykh we dee
2017-03-24
зочин:
Хууль үйлчилдэггүй нэргүй алуурчид халуураад шинжилгээний бичигтэй онош нь тодорхой хүүхэд очиж байхад эмчилэгээ хийхгүй сайхан үрийг минь алсан алуурчид
2017-03-24
анука:
энэ интернэтээр гомо мөнхөө гээд бичүүлээд байдаг өрөвдөлтэй ахын тухай ном худалдаанд гарч байгаа сурагтай хаанаас авч уншиж болох вэ таминь ээ
2017-03-24
зочин:
ОГЦОРООЧ БАЛАЙ АВГАЙ МИНЬ ЭЭ. ӨӨР ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ.
2017-03-24
Зочин:
ЭМЧИЙН ЦАЛИНГ НЭМЖ БАЙЖ АЖИЛДАА ЧИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАХ СЭТГЭЛ БИЙ БОЛНО. МӨН АЧААЛЛЫН БУУРУУЛЖ, ЭМЧИЙН ОРОН ТООГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. ИЙМД УЛСЫН ТӨСӨВ ТЭРЭНД ХҮРЭЛЦЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙГАА,,,
2017-03-24
irgen:
bydyyleg shdee,,,harzaanii soelgui, ene tor ni ch gesen emnelgyydiinhee asuudliig shiidehgui arai dendyy koridoroor dyyren, manai uls shig or devsgeree gereesee avchirdag oron baihgui ,,,,yneheer uur hyrmeer, ichmeer shdee,,,,chadvargui tor said,,,hereg alga
2017-03-24
Zochin:
Ene dor neg emch mun uurtai baina daa. Uneniig xelsen xund xun ushuutei gej. Ug n aldaagaa busdaas sonsoj surval. Unen bodit baidliig l bichsen baina
2017-03-24
Зочин:
heterhii ih achaalal, haihramjgvi baidal 2 dendseeen
2017-03-24
Зочин:
Энэ хүүхэн чинь М.Энхболдын хамаатан.
2017-03-24
Hi:
Ta nar uheh geed uvduj ircheed emchluuleed l gardag biz dee. Avarch edgeej bgaa ni hichneen olon hun bga bilee. Het tuilshirsan medeelel tavihaa boliul taaran.
2017-03-24
irgen:
bydyyleg shdee,,,harzaanii soelgui, ene tor ni ch gesen emnelgyydiinhee asuudliig shiidehgui arai dendyy koridoroor dyyren, manai uls shig or devsgeree gereesee avchirdag oron baihgui ,,,,yneheer uur hyrmeer, ichmeer shdee,,,,chadvargui tor said,,,hereg alga
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-24