ББСБ-уудын нийт актив 787.2 тэрбум төгрөгт хүрлээ
2017-03-24

2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт актив 787.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оныхоос  26.3 хувиар буюу 163.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.  Энэхүү өсөлтөд ББСБ-уудын өөрийн хөрөнгө 154.3 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 132.1 тэрбум төгрөгөөр буюу 42.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

 

  Нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө эзэлж байгаагийн 60.7 хувийг зээл, 30.9 хувийг мөнгөн хөрөнгө, 8.8 хувийг бусад хөрөнгө эзэлсэн дүнтэй байна.  

Shuud.mn
Сонин хачин