Том Хиддлтон экс хайраа магтав

Британийн жүжигчин Том Хиддлтон “GQ” сэтгүүлийг чимэхээс гадна ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр өмнө нь дуучин Тэйлор Свифттэй үерхэж байсан билээ. Хос хоёр орчим болзсоныхоо дараа салцгаасан юм. Өнөөг хүртэл тэд ямар шалтгааны улмаас салсан тухайгаа хэвлэлд яриагүй билээ.
Тэгвэл Том ярилцлагынхаа үеэр “Тэйлор бол гайхалтай бүсгүй. Энэ бүсгүй надад одоо хүртэл таалагдсаар байна. Салалтын дараа миний зүрх шархалсан ч одоо би зүгээрээ” хэмээн хэлжээ.
Тэрбээр мөн салалтынхаа талаар “Болохгүй бол болохгүй” гэж хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ