Үсээ засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 28. Адъяа гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй, хар хулгана өдөр.
Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ