”Орцны” дууг дахин амилуулжээ

img

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч байгаа шинэ залуу, чадварлаг уран бүтээлчдийн нэг нь дуучин Лодко 1980-1990 оны үеийн “орцны” хэмээх тодотголтой “Мөрөөдөл” дууг дахин амилуулж, дүрсжүүлсэн байна.

 

Чихэнд хоногшиж, сэтгэлд дурсагдах олон сайхан дуу 1980-1990-ээд онд “орцны” хэмээх тодотголтой гарсан. Тухайн үеийн хүүхдүүд байрныхаа гадуур өдөржин тоглосны дараа оройн цагаар орцондоо ах нарынхаа гитартай дуулах дууг сонсож өссөн. Олон залуусын зүрх сэтгэлд дурсамж болон эгшиглэсээр буй “Мөрөөдөл” дууг цоо шинэ хөгжмийн найруулгатайгаар сонсогчиддоо хүргэж байгаа юм хэмээн дуучин Лодко олон нийтийн сүлжээн дэхь өөрийн цахим хуудсандаа бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ