Бангладешт халдлага болж, зургаан хүн амиа алджээ

img

 

Бангладешийн зүүн хэсэгт цуврал дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас зургаан хүн амиа алджээ. Амии алдагсдын дөрөв нь цагдаагийн албан хаагч гэнэ.

 

Эхний дэлбэрэлт орон сууцны өмнөх талбайд болжээ. Мотоцикльтэй хоёр этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэнийхээ дараа хэргийн газраас зугтаасан аж. Харин хоёр дахь дэлбэрэлт ногооны мухлагийн ойролцоо болжээ.

 

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгуудаас олон мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн  байна.

 

Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгүй байгаа ч “Энэхүү халдлагын ард Исламын улс бүлэглэл бий” хэмээн эрх баригчид үзжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ