Тост, Тосонбумбын нуруунаас 153 мянган га талбайг “хулгайлжээ”

img

 

УИХ, Засгийн газрын гишүүн хүн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй байдаг юм байна. Тэр бүү хэл,  УИХ-ын тогтоолд өөрчлөлт   оруулан  өөрийн компанийн   хүсэл сонирхолд нийцүүлэн  гаргуулж болдгийг Сангийн сайд  Б.Чойжилсүрэн яруу тод харууллаа хэмээн  Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд үзэж буйгаа хэвлэл мэдээллийнхний сонорт дуулгалаа.  

 

Алдарт Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй  Тост, Тосонбумбын   нурууны  байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд  хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон  нь  гурвантэсчүүдийг тэмцэхэд хүргэсэн аж.

 

Тодруулбал,   эрхэм Сангийн сайд эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барин “Сауд гоби коал транс” ХХК  153 мянган га талбайд эзэн сууж,  Засгийн газрын хуралдаан  болохоос  тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий  Хуршуутын голд  тэрэг техникээ байршуулан кэмпээ  байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж эхэлсэн байна.

 

Үүнийг эсэргүүцсэн  сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр,  БО-ны улсын байцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал, Ч.Энхзаяа нар   тус компанийн эзэмшиж буй талбай дээр очиж, шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох акт гаргасан ч  “Сауд гоби коал транс” ХХК-ийнхан үл тоомсорлосон төдийгүй гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж, баяраа тэмдэглэсэн байх юм. Тэгэхээр тус компанийнхан Засгийн газрын шийдвэр хэрхэн гарахыг урьдчилан мэдэж байсан учраас  ийн дур зоргоороо авирласан болж таарч буй хэрэг.  

 

 

Орон нутгаас  “Khumbaa Tumendelger” хэмээх  хаяг руу орохыг хүссэн байх агаад уг  хаягийг сонирхоход “Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоогүй, УИХ-ын гишүүн байхдаа, жил гаруйн өмнө Төрийн ордонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга асан Г.Гангамаа, ИТХ-ын дарга асан Б.Дэжид бид гурвын өмнөөс харж суугаад “Би энэ газрыг ус булаг бүхий баянбүрд газар гэж мэдээгүй. Манай  дүү нар л  энэ газрыг хямд үнээр зарах гээд байна гэхээр нь авчихсан юм. Одоо залхаж байна. Үүнийг авчих хүн байвал өгөөд хэдэн төгрөгөө салгаж аваад сэтгэл амар салмаар байна” гээд ярьж байсан хэмээсэн  материалыг онцолж дурьдсан нь “Сауд гоби коал транс”  ХХК нь  Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн оролцоотой гэдгийг нотолж буй хэрэг бус уу.

 

Нөгөөтэйгүүр,  Тост, Тосонбумбын нуруунд  хайгуулын тусгай  зөвшөөрөл 16-г  өгсөн   байдаг бөгөөд тэдгээрийн зургааг     БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Элбэг орд” компани,  “Фокс Майнинг”, “Мөнхийн номхон далай”, “Намуун тод” ,“Эн Си Ар Ай” компаниуд эзэмшин  өөр хоорондоо 10 км зайтайгаар  үйл ажиллагаа явуулдаг талаар эх сурвалж  өгүүлсэн. Түүнчлэн   эдүгээ хятад  эздийн өмч болоод байгаа талбайд  байгаль хамгаалагч  Т.Лхагвасүмбэрэл агсны  өсгөж, үржүүлж, хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна.

 

Ирвэс хамгаалагч  залуугийн  амиа алдсан шалтгааныг тодруулах хэргийг шалгасан  хуулийнхан “Мөрдөн байцаалтын ажиллагааг өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах хэрэгтэй” гэж байсан ч  асуудал тэгсхийгээд намжсан.  Талийгаач   Тост, Тосонбумбын нуруунд 22-24 ирвэс болон аргаль, янгир тэргүүтэй ан амьтад нутагладаг. Иймээс дээрх байгалийн ховор амьтдыг хамгаалж, экологийн тэнцвэрийг хамгаалах шаардлагатай.

 

Ингэхийн тулд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалттай болгох саналыг холбогдох яамандаа гаргаж байсан юм билээ.  “Ирвэс хамгаалах сан” ч түүний саналыг  дэмжсэн  төдийгүй  Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авахаар болсон ч харамсалтай нь 153 мянган га талбайг  хулгайчийн гарт тавиад туучихлаа.  Сайдаар бамбай хийсэн “Сауд гоби коал транс” ХХК нь ч “Мөнгөтэй хүний өмнө төр ч бөхийдөг л байхгүй юу” хэмээн Тост, Тосонбумбын нуруу, байгалийн үзэсгэлэнт Хуршуутын голын онгон зэрлэг хөрсийг  орвонгоор нь эргүүлэн  гурвантэсчүүдийн эх байгалиа гэсэн сэтгэлийн тайзан дээр бүжиг хийн, найрлаж эхлэв бололтой. Энэ асуудлыг орон нутгийнхан ийнхүү гаргаж ирлээ. Хэрхэхийг холбогдох газрууд шийдвэрлэх болов уу хэмээн тэд найдаж байгаа биз ээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ene door huctaad baigaa hen gedeg pizda ve davhar nuhchihana shuu lalraa tednii ard tumend naadag gej uhsen act n baihavdee hamaa amaa medej aidsaa chagnaj huctaarai muu al mini
2017-03-29
Зочин:
uhsen muusain actnuudiin shalgaj shiidverledeg gej haashaa harsan yum baas nyaluurj nyalctganalgui erh medliin 2 baagiig shileer n nar haruulj baij naad asuudal chini shiidegdej mongol hun mongol gazraa ezen suuj baigal delhiigee avrana shuu hun uhej l baidag turj l baidag hogiin hunii sug bologsodoos 2iig tuuchihad neeh haramsaj gashuudah yum daan ch alga
2017-03-29
za hutsaa pyzdakuud:
ODOO YAHAV DEE NEG CH GESEN MONGOL HUN BAYJIJ L BAIG OILGOJ BN UU 6 G NI HYTADUUD AVSAN BN .SHUUD HELCHII CHOIJILSUREND BUH GAZRII NI TER CHIGEER NI UG HYTADUUDAD UGSUN 6 LITSENZIIG CH CHOIJILSUREND L UG .HARIN OLSONOO ARD TUMENDEE L NAAGAARAI DAA
2017-03-27
Зочин:
hogjliin bank
2017-03-27
зочин:
Бид өөрсдөө Ман г сонгосон шүү дээ хэнд гомдоод байгаа юм авах юмаа аваг нямка чойжоо 2 монгол хүн юм байгаа биздээ ямар цэ дарга шиг гадныханд өгчихсөн биш
2017-03-27
Зочин:
Erunhii said iim es zyitei baij bolohgyi.Ergyyleed tatval taarna.Byryy hynd zasgiin gzraa atgyylsan baina.
2017-03-27
zochin:
Yanar hun iim bh yostoi ve !!!!!!!! ARAI L BISHEE.HOTIIN GAZAR HURTEL IRGEDIIN GAZRIIG HEDHEN TURUUS HAMASRALTAI HUMUUS L ELDEV DARAMTAR IRGRDIIG AILGAJ .GEREGLEJ AVCH BGAAG HOTIIN DARGA CEGLEH BH.
2017-03-27
zochin.:
HURAAJ AVAACHEE.JIRIIN HUN HAJUUDAA MOD TARIH TALBAIGUI BHAD.YAGAAD ENE GAZRIIN LUIVRIIG HARASD BID DUUGUI BH YOSTOIM.BE.VHOIJILSUREN CENGELDEH HAVIIN HAMAG GAXRIIG AVSAN.URD NI TEGVEL ZARJ BHGUI YASSII TUR. HUMUUS INGEJ GAZRIIN 2 UUR OLGOLTIIG HARAHGUI BNA GEJ BUU BOD.HOTIIN DARGA AA
2017-03-27
Зочин:
Luivar uu, shantaaj uu, Shalgah gazar baina uu? Ali ni medegdehgui iim baij bolohgui
2017-03-27
хэхэ:
шантаажчингууд шантаажныхаа ажилыг эхлээ юу
2017-03-27