Урсдаг шатаас болж, 18 хүн гэмтжээ

img

 

Хонконгийн их дэлгүүрийн урсдаг шатаас болж, 18 хүн бэртсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүс дээшээ явдаг урсдаг шатанд суусан байна. Урсдаг шат замынхаа талд явж байхдаа гэнэт хүчтэйгээр доошоо урссан аж. Энэ үед уг урсдаг шатанд 100 гаруй хүн зорчиж явжээ.

 

Бэртсэн хүмүүсийг дэлгүүрийн ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

 

Урсдаг шат ямар шалтгааны улмаас гэнэт чиглэлээ өөрчилсөн болохыг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж буй бөгөөд “Техникийн алдаанаас болж олон хүн бэртсэн явдалд гүнээ харамсч буй”-гаа дэлгүүрийн удирдлагууд мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
ЭХ ГАЗРЫН ХЯТАДУУДЫН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА БИЗ
2017-03-27