Энэ цагийн “Гамлет”

img

 
Т.БАТСАЙХАН
 
Өнөөдөр Олон Улсын театрын өдөр тохиож байна. УДЭТ-ын уран бүтээлчид энэ өдрийг дэлхийн сонгодогбүтээлийн ноён оргилуудын нэг болох У.Шекспирийн “Гамлет” жүжгээр угтаж байна.
 
 
Тус жүжгийг 2012 онд Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар  шинэчлэн найруулж үзэгч түмэндээ хүргэсэнбилээ. Хүн амьдрах гэж үхдэг үү, эсвэл үхэх гэж амьдардаг уу. Энэ хорвоо дээр орших уу, эс орших уу гээдтайлагдаагүй олон асуултад энэ бүтээл хариулт өгдөг. Жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэтоглосон. Драмын урлагт 17 жил зүтгэсэн түүний мөрөөдлийн дүрүүдийн нэг нь Гамлет байсан гэдэг. 
 
 
Тиймдээ ч түүний бүтээсэн Гамлет хүн бүхний сэтгэлд хоногшин үлдэж чадсан. Тэр энэ жүжгээр амьдралын үнэнд ойртохын зэрэгцээ,  өөрийнхөө ур чадварыг олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Олон улсын театрын өдрийг тохиолдуулан “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор “Гамлет” бүтээлийн гол дүр, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнийг урилаа.
 
 
ЖҮЖИГЧИН БОЛЖ ТӨРСНИЙ МИНЬ ГАВЬЯА, ШАГНАЛ БОЛ ГАМЛЕТ БАЙЛАА
 
 
Монголын театрын урлагийг нуруундаа үүрч яваадрамын театрынхан өдөр бүр жүжгийн бэлтгэл, сургуулилт гээд тун завгүй байна.  ЖүжигчинС.Болд-Эрдэнэ ч агуу “Гамлет” -аа  амилуулахаар бэлтгэлээ хийж байв. Тэрээр “Гамлетийг анх тайзнаа тоглоход тендер зарлагдаж байлаа.  Бүх найруулагч төслөөболовсруулан шалгаруулалтад орсон. Түүнээсманай Н.Наранбаатарын найруулгын санаашалгарч надад Гамлетад тоглох хувь заяатохиосон доо. Дотоод сэтгэлийн зөрчил ихтэйдүрийг амилуулахад хэцүү байдаг хэдий ч энэбол мэдээж миний мөрөөдлийн дүр байлаа. Жүжигчин болж төрсний минь гавьяа, шагналболж  Гамлет надад ирэв үү л гэж баярладаг” гэлээ.  “Гамлет” бол мэдээж уурхайгаар бол ухааддуусашгүй эх ундарга.  Энэ жүжигт дэлхийн өнцөг булан бүрт алдартай уран бүтээлчид тоглож, тэдбүгд л зохиолыг өөрийн өнцгөөс харж, дүрээбүтээж ирсэн.   Энэ талаар жүжигчин С.Болд-Эрдэнэ “1600 оноос хойш энэ жүжиг оршинтогтносоор байна гэдэгт сонгодог бүтээлийн утгаучир оршиж байна.  Хүн байхын тухай, амьдралын мөн чанарыг хайсан энэ барагдашгүй эрдэнэсийн уурхайгаас юм шүүрдэжавна гэдэг надад амар байсангүй.  Гэхдээ үүнээс амьдралын утга учрыг хайсан, энэ жүжигт дурласан, хайрласансэтгэл минь Гамлетыг бүтээхэд их тусалсан” гэсэн юм.  Ийнхүү Гамлетын тухай бидний яриа энд өндөрлөж, жүжигчин С.Болд-Эрдэнийн гэр бүл, хүүхэд насны дурсамжаар үргэлжиллээ. Түүний бүтээсэн “Гамлет”-ыг өнөөдөрдрамын театрын тайзнаас дахин нэг удаа мэдрэх боломж үзэгч танд нээлттэй.
 
 
“УРЛАГТ АРЫН ХААЛГА ГЭЖ БАЙДАГГҮЙ”
 
 
Тэрээр урлагийн гэр бүлд төрж өссөн.  Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар,  жүжигчин А.Нэргүй нарынамин хайртай  хүү нь билээ.  Тэд хүүгээ урлагийн хүн бол гэж шахаж, шаардсангүй. С.Болд-Эрдэнэ ч жүжигчинболно гэж шатаж яваагүй.  Багаасаа л урлагтай ойр өссөн түүнийг цаг үе нь цаагуураа уран бүтээлч болоходбэлдээд байсан гэлтэй. Түүний хүүхэд нас Хан-Уул дүүргийн Дундголын эрэг дээр өнгөрчээ.  Хотын хүүхдүүдийннэгэн адил цэцэрлэг сургуулиар хүмүүжин, ном зохиол, жүжиг драмд шимтдэг нэгэн байв. Тэгээд  аравдугаар ангиатөгсөхөд ээж нь СУИС-ын драмын ангид бэлтгэн, шалгалтдаа ч тэнцэж.  Ийнхүү тэрээр урлагийн хүн болох замдааэргэлт буцалтгүйгээр  орсон гэдэг.  1999 оны үед түүнийг сургуулиа төгсөхөд нь нийгмийн байдал тийм ч сайнбайсангүй. Драмын театр ч дэн дунтай оршин тогтнож байв.  Амьдралаа бодон өөр чиглэлд ажиллаж, хүч сорихсонголт түүнд байсан. Гэсэн ч тэрээр аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн театраа сонгосон билээ. Энэ нь зөвсонголт байсан гэдгийг одоо түүний уран бүтээлүүд нь нотлож буй юм.  Түүнээс “Театр бол босго өндөртэй газар. Энд ирэхэд аав ээж тань нөлөөлсөн болов уу” хэмээн асуухад  “Урлагт арын хаалга гэж байдаггүй юм. Тайзан дээрби гарахаас аав минь гарахгүй шүү дээ. Анх театрт шалгалт өгч тэнцээд цалингүй туршилтын журмаар оржбайлаа.  Тэгээд Н.Наранбаатар  найруулаад, бид ийм жүжиг тавья гээд л хичээл зүтгэл гаргаж өөрсдийгөө таниулахоролдлого хийж байж тэнцэж үлдсэн дээ” гэв.
 
 
“МИНИЙ АМЬДРАЛ, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ДУРТАЙ БҮХЭН МИНЬ УДЭТ-Т БАЙНА”
 
 
Тэрээр 1999 онд найруулагч Ч.Түвшингийн “Зунышөнийн зүүд” жүжигт тогложээ. Энэ нь түүнийанхны дүр байсан гэдэг.  Түүний дараагаар “Улаан дарвуулт хөлөг онгоц”, “Сэтгэлд нууцлагдсан амраг” гээд 70 гаруй жүжигт тоглож, драмын театрын нүүр царай болсон уранбүтээлч болтлоо хөгжиж чадсан байна.  Тэрээр “Хүмүүс бидний ажлыг сайн ойлгохгүй байх талбий. Театрын жүжигчин гэдэг хүнд хөдөлмөр юм шүү. Мөн Монголынхоо мэргэжлийн урлагийнбайгууллагын хөгжлийг тодорхойлж байдаг.  Энэч утгаараа хариуцлага өндөртэй.  Дэлхийналдартай жүжигчид ч бүгд л театраас гаралтайбайдаг. Тэгэхээр драмын тайзандаа би хайртай.  Энэ байгууллагатаа хир хүргэх дургүй”  гэж байв.   2000 оны үед драмын театраас олон уранбүтээлч гарч, зарим нь хувийн студи, продакшнбайгуулж өрх тусгаарласан байдаг.  Тухайн үед Драмын дөрвөл буюу найруулагчН.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нар театрынхаа шинэ өнгө төрх ньболж үзэгчдийг театртаа татах хүч нь болж байв.  Тэдэнд театраа орхих бодол огтхон ч байсангүй. Харин чалдартай уран бүтээлүүдийг тоглон, театртаа хэрхэн үлдэх вэ, театраа хэрхэн олны анхаарлын төвд авчрах вэгэдэг дээр сэтгэл гарган ажиллаж байв.    Тэрээр энэ тухайгаа “ Хүн аливаа юманд тууштай хандах ёстой. Тэгж байжүр дүнг нь амсдаг. Үүнээс гадна хүн өөрийн дуртай ажлаа хийж түүнээсээ кайф авдаг байх ёстой. Би драмынурлагт амьдралаа нэгэнт зориулна хэмээн бодсон учраас холдож чаддаггүй юм. Төсвийн байгууллага цалин мөнгөмуу ч, хувиараа өөр орлогын эх үүсвэрээр болгодог. Хамгийн гол нь театрынхаа үндсэн ажлыг цалгардуулах ёсгүй. Миний амьдрал, хүсэл мөрөөдөл, дуртай бүхэн минь УДЭТ-т байгаа учраас би эндээс хэзээ ч явъя гэж бодожбайсангүй. Нэг сонгодог бүтээлд тоглоход нэг их дээд сургууль төгссөнтэй адил гэдэгт би итгэдэг.  Би хүндхэн ч гэсэнөндөр хариуцлагатай энэ хөдөлмөртөө хайртай” гэлээ. 
 
 
“ГАМЛЕТ”-АД ТОГЛОСНЫ ДАРАА ААВЫН МИНЬ НҮДЭНД ГЭРЭЛ АСЧ БАЙХ ШИГ САНАГДСАН
 
 
Биднийг ярилцах зуур жүжгийн бэлтгэл эхэлсэн дохио байн байн дуугарч жүжигчид хувцсаа өмсөн, зохиолоо барин тайзны зүг гүйлдэнэ.   Тэд “Гамлет”-аар дахин үзэгчидтэйгээ уулзахаар дуншиж буй нь энэ юм.  Жүжигчин С.Болд-Эрдэнийг  “Гамлет”-д тоглосны дараа аав нь их баярлаж байжээ.  Жүжгийн нээлтийг үзээд “Чи сайн байлаа, хүүдээ баярлалаа “ гэж хэлээгүй ч  түүнд өмнөхөөсөө илүү хүндлэлтэй хандаж, нүдэнд нь гэрэл асч байсныг хүү ньанзаарчээ.  Тэгээд аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулж, мэргэжлийн жүжигчин болсноо “Гамлет”-ийн дүрээр мэдрүүлсэндээ тэрээр их л баярладаг ажээ.
 
 
Мөн тэрээр “Аав, ээжийнхээ уран бүтээлийг үргэлжлүүлж яваагаа би их хувь тохиол гэж боддог. Миний аавын шавьнар одоо Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрхийг тодорхойлж явна даа. Аав маань  оюутан байх үеэснамайг их  шүүмжилдэг байлаа. Өөрийгөө дайчлахгүй, сэтгэхгүй, бодохгүй байна гэдэг байсан.  Тэр л сэтгэлд миньих үлдсэн дээ. Жүжигчин хүн үг дааж сурах хэрэгтэй. Зэмлэлээ гэхэд гутраад байхгүй, магтлаа гэхэд нисчихгүй байхёстой. Үүнийг л оюутан байх хугацаанд минь ойлгуулсан юм. Гэхдээ миний аав үр хүүхэд, хань ижилтэй болоход, драмын театрт жүжигчнээр орж, уран бүтээл тасралтгүй хийсээр явааг минь хараад баярлаж л байсан болов уу. Тэр бүхнийг ил хэлж хөөргөөд байдаггүй ч сэтгэл дотроо баярлаж, бахархаж байсан гэж боддог” гэсэн юм.  Харинтүүний ээж А.Нэргүй нь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ж.Мягмарнаран нартай хамт суралцан төгсчээ.  Жүжигчин мэргэжлээрээ ажиллаагүй ч Соёлын орднуудад найруулагчаар ажиллаж, мөн л Монголын урлагийн ертөнцөд хувь нэмрээ оруулж буй билээ. Одоо А.Нэргүй гуай СУИС-д багшилж байна.
 
 
“ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХЭЦҮҮГ ОХИНДОО ҮҮРҮҮЛЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ”  
 
 
 
 
Жүжигчин С.Болд-Эрдэнийн том охиныг аравдугаар анги төгсөхөд эмээ нь жүжигчин болгоно гээд СУИС-д бэлтгэн шалгалтад оруулж, охин нь ч тэнцжээ.  Гэтэл жүжигчин мэргэжлийн хүнд хэцүүг С.Болд-Эрдэнэ охиндоо үүрүүлэхийг хүсээгүй гэдэг.  Тэрээр “Эмэгтэй хүн жүжигчин болно гэдэг хэцүү. Ар гэрийн асуудал хаягдчихдаг. Тийм болохоор миний хувьд охиноо жүжигчин болохыг дэмжээгүй. Охин маань бодож байгаад сонголтоо хийж МУИС-д орсон доо” гэж байв.
 
 
Тэднийх Б.Анхтуяа, Б.Агиймаа, Б.Бүжинлхам гэсэн гурванохинтой.  Харин хүүг нь Б.Билгүүн гэдэг. ЭхнэрЮ.Буянхишиг нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд одоогоор хувиараа бизнес эрхэлж буй юм. С.Болд-Эрдэнэ эхнэртэйгээ нийслэлийн 52 дугаар сургуулийн наймдугаар ангид суралцаж байхаасаа үерхэж, одоо өнөр өтгөн айл гэрийн эзэн, эзэгтэй болжээ.  Түүнээс “Та яагаад охиноо жүжигчин болгоогүй юм бэ. Та аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлж буй шиг охин тань таны уран бүтээлийг үргэлжүүлнэ шүү дээ” гэхэд “Надад цаана нь дахиад гурван хүүхэд байна. /инээв/ Хүүхдүүд маань хүсэл сонирхлоо дагана. Мэдээж нэг хүүхдээ урлагийн хүн болгоно.  Удамд нь, генд нь урлагийг хайрлах мэдрэмж байгаа учраас хэзээ нэгэн өдөр хүү минь, охин минь намайг үргэлжлүүлэх байх аа” гэж байв. Мөн тэрээр “Урлаг надад алдар нэр, найз нөхөд, сайхан гэр бүл гээд бүхнийг өгсөн. Энэ бол урлагийн арвин буян. Нэг өдөр эзэн хаан болоход дараагийн өдөр нь гуйлгачин болох жишээний. Дээрээс нь уран бүтээлч хүн амарч байх үедээ ажиллаж байдаг. Зурагт үзэж байхдаа хүртэл дүрийнсудал­гаагаа хийж л байдаг. Энэ бүхнийг минь ойлгодог ханьдаа бас баярладаг” гэж байлаа.
 
 
Тэрээр драмын театрын их ажлын хажуугаар нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон.  Өөрийн төрсөн эгчС.Болормаатайгаа хамтран “Хөлтрөг” нэртэй уран бүтээлийг найруулж үзэгчиддээ хүргэсэн билээ. Мөн С.Болд-Эрдэнийн хамгийн сүүлд тоглосон “Хоёр амь” бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа.  Тэрээр “Ер нь киноурлаг миний хайртай салбар “Хоёр амь” кино хамгийн анх “Өргөл” нэртэй байсан юм. Харин дараа нь “Хоёр амь” гэж нэрийдсэн л дээ. Бид зохиол дээрээ хоёр жил гаруй хугацааг зарцуулсан. Зураг авалтдаа өнгөрсөн онынайман сард орж 40-өөд хоног ажилласан юм. Энэхүү кинонд миний дүрд тохиолдож буй үйл явдлууд нь маш хурц. Тиймдээ ч надад таалагдсан” гэж байлаа. 
 
 
Ийнхүү энэ цагийн “Гамлет”, энэ цаг үеийн драмын урлагийн нүүр царай болж буй жүжиг­чин С.Болд-Эрдэнэхэмээх нууцлаг “ертөнц”-ийн нэгээхэн хэсэгт саатлаа. Нэг сонгодог бүтээлд тоглоход нэг их сургууль төгсөхтэй тэнцэх туршлага хуримтлуулдаг бол  тэр 70 гаруй жүжигт тог­ложээ. Түүнд драмын урлагт хайртай үзэгчид итгэж найдаж болохоор, бас илүү ихийг “нэхэж” болохоор, тийм туршлагатай жүжигчин гэдэг нь яриа бүрээс нь мэдрэгдэж байлаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хоёр амь киног үзсэн ялангуяа Одоо цагийн киног үзсэний дараагаар ярих зүйл, үйл явдал, өрнөл утга агуулгын холбоо байхгүй болсон санагддаг. Яг ийм бодлыг маань Хоёр амь кино эвдёэн шүү. Энэ кино харин нилээн түрүү үеийн кино шиг үйл явдал нь ойлгомжтой өрнөл хүүрнэлтэй,дараа нь ярих үйл явдал утга агуулгын холбоо сайтай болсон гэж ойлгож байна. Эцгийн дүрд тоглосон энэ жүжигчин гоё үнэмшилтэйгээр жинхэнэ дүрдээ орж тоглож чадсан шүү. Баяр хүргэж амжилт хүсье.
2017-03-27
Зочин:
Хоёр амь киног үзсэн ялангуяа Одоо цагийн киног үзсэний дараагаар ярих зүйл, үйл явдал, өрнөл утга агуулгын холбоо байхгүй болсон санагддаг. Яг ийм бодлыг маань Хоёр амь кино эвдёэн шүү. Энэ кино харин нилээн түрүү үеийн кино шиг үйл явдал нь ойлгомжтой өрнөл хүүрнэлтэй,дараа нь ярих үйл явдал утга агуулгын холбоо сайтай болсон гэж ойлгож байна. Эцгийн дүрд тоглосон энэ жүжигчин гоё үнэмшилтэйгээр жинхэнэ дүрдээ орж тоглож чадсан шүү. Баяр хүргэж амжилт хүсье.
2017-03-27
Зочин:
Хоёр амь киног үзсэн ялангуяа Одоо цагийн киног үзсэний дараагаар ярих зүйл, үйл явдал, өрнөл утга агуулгын холбоо байхгүй болсон санагддаг. Яг ийм бодлыг маань Хоёр амь кино эвдёэн шүү. Энэ кино харин нилээн түрүү үеийн кино шиг үйл явдал нь ойлгомжтой өрнөл хүүрнэлтэй,дараа нь ярих үйл явдал утга агуулгын холбоо сайтай болсон гэж ойлгож байна. Эцгийн дүрд тоглосон энэ жүжигчин гоё үнэмшилтэйгээр жинхэнэ дүрдээ орж тоглож чадсан шүү. Баяр хүргэж амжилт хүсье.
2017-03-27
ХЭХЭ:
ТИЙМ ЯМАР ЗОХИОЛ БАЙДГИЙН
2017-03-27
Зочин:
Аятайхан сайхан өөдрөг амьдрал ухаарал хайрласан монгол зохиолиор жүжиг хийж тоглооч дээ. Хэдэн зуун жилийн өмнөх харийн жүжгийг хүрд цээжилж байгаа юм шиг мянга тавиад байхаар хэдэн жүжигчид нь талбайг тойрсон түүх өгүүлэх хэдэн барилгууд шиг харагдах юм естой зэврээд байгаа юм бишүү.Уучлаарай
2017-03-27
ХЭХЭ:
ТИЙМ ЯМАР ЗОХИОЛ БАЙДГИЙН