Террористуудын хяналтад байсан нисэх баазыг чөлөөлжээ

img

 

Сирийн армийнхан АНУ-ын дэмжлэгтэй Ракка хотноо байрлах “Табка” нисэх хүчний баазыг террористуудаас чөлөөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2015 оны эхээр тус нисэх баазыг хяналтадаа авсан билээ.

 

“Нисэх баазаас террористуудаас чөлөөлж эхэлсэн” талаар тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Энэ оны эхээр армийнхан террористуудын хяналтад байгаа томоохон байгууламжуудыг чөлөөлөхөө амласан билээ.

 

АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл террористуудын бүгэж буй байршлуудад агаараас цохилт өгч, Сирийн явган цэргүүдэд дэмжлэг үзүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ