“Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй

img

 

Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоц гурван жилийн өмнө осолдож, 304 хүн амиа алдсан билээ. Амиа алдагсдын ихэнх нь дунд сургуулийн сурагчид байсан юм. “Севол” хөлөг 44 метрийн гүнд байгаа бөгөөд далайгаас гаргах ажиллагаа эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна.

 

"Севол" хөлөг осолдсоны дараахан цагдаагийнхан тус хөлгийг эзэмшигч “Чонхаэжин Марин” компанийн удирдлагуудад ял оноосон бол хөлгийн ахмад Ли Жон Сокт 36 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

 

Кино уран бүтээлчид өнгөрсөн оны эхээр “Севол” хөлгийн ослоос сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино бүтээхээр болсноо олон нийтэд мэдэгдсэн. Ихээхэн эсэргүүцэлтэй нүүр тулаад байсан ч кино уран бүтээлчид киноны зураг авалтаа эхлүүлсэн билээ.  Тэгвэл уран сайхны киноны зураг авалт 25 хувьтай үргэлжиж байхад тус бүтээлийн санхүүжилтийг албаныхан зогсоосон талаар “www.allkpop.com” сайт мэдээллээ.

 

Албанхыхан “Ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлийхний хүсэлтийн дагуу киноны зураг авалтыг бүрэн зогсоолоо” гэж мэдэгджээ. Уг бүтээл “Севол” хөлөг осолдсоны дөрвөн жилийн ой буюу 2018 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх гэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Kino hiine gedeg etsesiin etsest mungu l olohin tuld hiigddeg, ternees bolson yavdalig humuust haruulah gej bish, tuhain ued osolig hangalttai haruulsan, humuusiin tiim ih zovlon ui gashuugaar yaj mungu olohig sanaarhdag bnaa....
2017-03-27