Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв

img



Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс /БНОУХ/ Монгол Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар иргэд ирээдүйг өөдрөгөөр харахаа больж, эдийн засгийн нөхцөл байдал, хээл хахуульд тогтмол санаа зовних болсон нь тогтоогдсон байна.
Судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь Монголыг "буруу замаар" явж байна гэж үзсэн. Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, нийгэм дэх шударга бус үзэгдэл, орлогын тэгш бус хуваарилалтаас болж нийгэм бүхэлдээ бухимдаж эхэлснийг судалгаа харууллаа.


Улсын хэмжээнд явуулсан энэ судалгаанд оролцогчдын 27 хувь нь “төрийн албан хаагч өөрөөс нь хахууль шаардаж байсан” гэж хариулсан байна. Харин тэдний 82 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь эдийн засгийн нөхцөл байдлыг "МУУ" эсвэл "МАШ МУУ" байна гэж хариулжээ. Судалгааг удирдан явуулсан БНОУХ-ийн бүсийн захирал Дерек Лютен шинэ Засгийн газарт хандаж “Одоо бал сар дууссан. Монголын Засгийн газар урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай байж, Монгол хүмүүсийн санаа бодлыг шаналгаж байгаа асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг” онцоллоо.


Өнгөрсөн оны 6-р сард болсон УИХ-ын сонгуулиас хойш улс эх орон уруудаж байна гэж үзэх хүмүүсийн тоо 10 хувь өсч, эерэг хүлээлттэй хүмүүс 9 хувиар буурлаа. Судалгааны дүнд хамгийн олон давтагдсан үг нь “хээл хахууль” гэх үг байлаа. Мөн эдийн засаг, иргэдийн амьжиргааны нөхцөл байдлыг муу болон маш муу гэх үгээр иргэд тодорхойлж байна.

 

Өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан судалгаагаар иргэд шинэ бодлого тодорхойлогчдод итгэх итгэл сайн байсан тухай тус байгууллагын Азийн бүсийг хариуцсан захирал мэдэгдэж байсан.


Эх сурвалж: http://www.iri.org/resource/mongolia-new-poll-shows-declining-optimism-continued-economic-concerns

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ард:
Хээл хахуул,Хэт баяжилт,ядуурал өнөөгийн монголын дүрслэл зураг ?Одоо яахав?Энэ асуултанд иргэд бид сайн бодож байж зөв дүгнэлт хийх нь чухал байна.Хэн нэгэн буруутанг зүхээд ч нэмэр болохгүйнээ.Гаргалгаа таны толгойд үр дүн бидний гарт байгаа хэвээрээ.
2017-03-27
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-27
өвгөн:
Байхгүй юмаар магтах нь дамшиглахын шинж, Хоосон юмаар хуурах нь маллахын шинж
2017-03-27