Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо

img

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдсан билээ.

 

Тэмцээний үеэр МУГТ, хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Риогийн олимпийн мөнгөн медальт,  МУГТ Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдсан.

 

МУГТ Н.Түвшинбаярын өмсгөл найман сая төгрөгөөр, МУГТ Д.Сумъяагийн өмсгөл 3 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн юм.

 

Тэгвэл дуудлага худалдааны нийт орлогын 10 хувийг Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоонд хандивлаж, 70 хувийг нь МУГТ Д. Цэрэнхандын гэр бүлд хандивласан бол үлдсэн 20 хувийг нь кимоногийн эздэд өгчээ.

 

Сонирхуулахад Н.Түвшинбаярын кимоног Бичил Глобус группын гүйцэтгэх захирал С.Отгонбат,  Д.Сумъяагийн өмсгөлийг Б. Төмөрбаатар худалдан авчээ.

 

 

 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
болж байна
2017-03-27
Зочин:
Овоошдээ. Ядарсан ахмадуудаа харж үзэж байгаа нь монгол ёс жудагийн бахархал юм. Эрхэм тамирчидынхаа сүүн цагаан сэтгэлд гүн талархал илэрхийлье.
2017-03-27