Үндэсний шигшээ багийнхан ёс зүйн сургалтад хамрагдав

img

 

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, спортын сэтгэл судлаач Ph.D Ш.Долгор удирдан явуулсан юм.

 

Сургалтанд Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчид, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.

 

Сургалтаар Үндэсний шигшээ багийн буюу мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч хүний ёс зүй, нэр хүнд, хариуцлага, хүлээх үүрэг, багш тамирчдын хоорондын болон олон нийтийн харилцаа, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын амжилт, тэдний ажлын үр дүнг дүгнэх зарчим зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

 

Энэхүү сургалтыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийнханд долоо хоног бүр жилийн туршид зохион байгуулах бөгөөд шигшээ багийнхны ирцийг бүртгэж 2-3 удаа хоцрох эсвэл тасалсан тохиолдолд шигшээ багийн гишүүнээс түдгэлзүүлэх хүртлэх арга хэмжээг авах юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ