Хошин урлагийнхан шилдгүүдээ тодруулна

img

 

Удахгүй Олон Улсын инээдмийн баярын өдөр тохионо. Эл өдөр монголын хошин урлагийн продакшнууд шилдгүүдээ тодруулахаар зэхжэ.

 

Инээдмийн баяраар хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, уран бүтээлүүдээ үзэгч олонд толилуулдаг уламжлалтай. Энэ жил жүжиг тоглохын зэрэгцээ “Азтай бадарчин” хошин урлагийн их наадмыг зохион байгуулах ажээ. Энэхүү наадмаар “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг” зэрэг номинацийн эздийг тодруулах юм байна.

 

Шилдгүүдийг олон нийтийн санал хураалтаар тодруулах ажээ. Шилдэгт “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт, “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин зэрэг залуу жүжигчин нэр дэвшжээ. Саналаа http://urlag.mn/AztaiBadarchin/ линкээр холбогдон өгөх боломжтой юм байна.

 

Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох ажээ.

 

Энэхүү наадмыг монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй  аж.

 

"Азтай бадарчин" наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны өдөр 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сувд:
Ер нь бол 01 Боео 02 Аглуу 03 Дооео 04 Магнай МС Заанаа Онон Хурэлээ Төөтөө
2017-03-29
mooooon:
salbadainuudiin dundah OSKAR uu???????? chaabaas. bas shideguudee gechjeeeeeee
2017-03-28
irgen:
ХОШИН ШОГ БОЛ УРЛАГ БИШ
2017-03-28