Цасан нурангийн улмаас хүүхдүүд амиа алджээ

Японы Точиги мужид байрлах “Nasu Onsen Family” гэх цанын баазад цасан нуранги үүссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Цасан нуранги болох үед уг цанын баазад 100 гаруй хүн байжээ. Гэнэтийн ослоор долоон хүн амиа алдсан бөгөөд амиа алдагсдын зургаа нь дунд сургуулийн сурагчид болохыг албаныхан баталсан байна.
Мөн гурван хүүхэд сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжиж буй гэнэ. Цасан нурангийн улмаас 40 гаруй хүн бэртсэн бөгөөд тэднийг Точиги мужийн эмнэлэгт хүргэсэн байна.
“Otawara High School in Tochigi” дунд сургуулийн 11 багш, 52 сурагч тус цанын баазаар үйлчлүүлж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ