Алексей Навальныйд мөнгөн торгууль ноогдуулав

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ амралтын өдөр олон мянган иргэн “Авлигын эсрэг” жагсаал зохион байгуулсан билээ.
Жагсагчид Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтэй эрхмүүдийг огцрохыг шаардсан юм. Уг жагсаалыг “Авлигын эсрэг сан”-г үүсгэн байгуулагч Алексей Навальный удирдан явуулсан аж.
Түүнийг зөвшөөрөлгүйгээр жагсаал зохион байгуулсан, иргэдийг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, цагдаагийнхан баривчилсан билээ. Тэгвэл шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, мөнгөн торгууль ноогдуулсан талаар “TASS” агентлаг уламжлав. Алексей Навальныйд 20 мянган рубль буюу 350 ам.доллароор торгохоор боллоо.
Тэрбээр шүүхийн үеэр “Би ард түмнийхээ дуу хоолой болсоор байх болно. Бидний тэмцэл дуусахгүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ