Х.Бат-Ялалтын намыг улсын бүртгэлд бүртгэлээ

Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.
Монголын хүний төлөө нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 25 дахь нам боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ