Ноолуурын ханш 90-100 мянгад хүрчээ

img

Хавар цагт малчид ямаагаа самнаж, ноолуураа борлуулах нь элбэг. Цаг агаарын байдал тогтуун энэ үед малчид ямаагаа самнаж, ноолуураа тушааж эхэлсэн байна.

 

Ноолуурын үнэ ханш Нийслэл хотод 90-94 мянгад хүрчээ. Налайх дүүргийн ноолуурын ченжүүд 94 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм.

 

Харин хөдөө орон нутагт буюу Хэнтий аймгийн төвд кг нь 100, Өмнөдэлгэр суманд 97 мянган төгрөгт хүрсэн байна. Харин Сүхбаатар аймагт кг ноолуур 92-94 мянган төгрөгөөр борлогдож байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nooluur:
12000 -13000 bailgui dee ene nuhur hoshhirood baina daa 3-4 honog daraa unah baih daa. Er ni bodit hansh. Oiroltsoo baina
2017-03-28
Зочин:
ХУДЛАА 120-130 МЯНГААР БУЛААЦАЛДААДЛ АВЧ БНА Ш ТЭЭ
2017-03-28