XII зууны үеийн хадны оршуулга олджээ

img

 

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын II багийн нутаг “...........”-ын хөндийд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13-17 дугаар зууны үеийн байж болох эртний хүний шарилыг илрүүлжээ.  

 

Хадны оршуулгыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд малтан судалж, XII зууны үеийн зүйлс гэдгийг тогтоожээ. Оршуулгаас ухмал модон авсанд буй хүний шарил, эмээл, дөрөө, модон арал, нум, хоромсог, эсгий онго, модон аяга, давуун дээл зэрэг маш сайн хадгалагдсан онц сонирхолтой эд өлгийн зүйлс гарсан байна.

 

Тус хадны оршуулганд дагалдуулан тавьсан нум, саадаг, эмээг, дээл зэрэг олдворууд нь бүтнээр хадгалагдан үлдсэн бөгөөд Монгол нутгаас анх удаа дундад зууны монголчуудын шүтлэгийн нэгэн хэлбэр болох эсгий онго биетээр илэрсэн аж.

 

Тус аймгийн Цагдаагийн газраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хадны оршуулгыг хадгалан хамгаалах, тоногдож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулан ажиллаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
12-р зуун Чингис хаанаас ч өмнөх үе юм биш үү
2017-03-28
Зочин:
iim olon zuun jil numiin hovch n tasraagui butneeree baij baina gedeg gaihaltai yumaa. Chingisiin daichin baih n dee.
2017-03-28
Зочин:
12-р зуун Чингис хаанаас ч өмнөх үе юм биш үү
po:
mongol altai gj ner n hurtel nuutslag
2017-03-28