Үхрийн махны үнэ 50 төгрөгөөр өсчээ
2017-03-28

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6620 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7785 төгрөгийн үнэтэй байна.

 

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна.

 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.0 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин байцаа 14.3 хувиар буюу 245 төгрөгөөр өссөн байв.

Shuud.mn
Сонин хачин