Сумд ажилласан эмчийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно

img

            

Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


Тэд өнгөрсөн 1-р сард хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БХЯ-ны Цэргийн төв эмнэлгийг түшиглэн 50 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулсан нь оочер дараалал хүлээсэн олон эцэг эхчүүдийн талархал хүлээж байсан.

 

Харин энэ удаагийн санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, мөн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй  Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгасан байна.

 

Мөн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилготой алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн 2-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг олон зүйл заалтууд тусгагдсан байна.

 

         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yostoi ongorosn tolgoitoi durakuud yum aa:
Tsergiin albiig ingej doromjilohoo boliochee, huuliar huleesen irgenii uurgee yanz buriin uls toriin show bolgoj oorsdiihoo amibitsiig hoohoo boliosoo. batlakh Hamgaalah Yamnii udirdlga gej tsergiin meregjliin bus showchin nuhduudiig bogsiig dolooj amidarha yum daa. Hairan sainhan mergejlee ingej doromjluulkah gej.
2017-03-29
Зочин:
Ene shouchin avgai shoudaj duusaagui yu?!!! Xuuchin ajilaa ner turtei uguud surchixdaa,,,,money ugxgui bolxoor xumuusiig tomilxgui ajilaa xiixgui
2017-03-28
БОЛИОО.:
ЭНЭ 2 ЁСТОЙ ШҮУДАЖ БАЙНА ДАА
2017-03-28
Зочин:
МАССЫН АРМИ МИССИЙН АРМИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСЫМ БИЗ ДЭЭ.
2017-03-28
Зочин:
ЭР ЦЭРГИЙН АЛБЫГ ЖОНХУУ БОЛГОЖ ДУУСЛААЛДАА ЭХЛЭЭД ДҮЙЦҮҮЛЭХ ГЭЖ ЮМ ГАРААД ДАРАА НЬ ОЮУТАН ЦЭРЭГ ОДОО БОЛИОД СУМЫН ЭМЧ ... ИЙМ ЮМ БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.
2017-03-28