ТҮЦ эрхлэгчдийн холбооноос ноцтой баримт дэлгэнэ

img

 

“Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд

 

10.00-12.00 цагт Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар болон хүүхэд хөгжлийн үр дүнд хийсэн Дэлхийн банкны судалгааны нээлт болно.

 

БХЯ, ЗХЖШ-ын 320 тоот танхимд

 

Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээллэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Холбогдох утас: 88081693, 99298818

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагт “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.

 

11:30 цагаас “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд

 

Бизнес Эрхлэгч Залуучуудын Анхдугаар Чуулган болно.

 

ЭМЯ-ны 215 тоот өрөөнд

 

УБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийн аминдэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

 

Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд

 

14.30-15.00 цагт Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр талын харилцан нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд техникийн баримт бичгээс шалтгаалсан хориг хязгаарлалтыг багасгах, цаашлаад “Үндэсний чанарын хөтөлбөр”-т тусгагдсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, чацаргана, зөгийн балыг гадаад зах зээлд гарахад түлхэц болох юм. Холбогдох утас:99650498

СЭТГЭГДЭЛ БИЧИХ