Ким Чен Намын цогцсыг чандарлажээ

img

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын цогцсыг Малайз дахь цогцос чандарлах төвд цандарласан болохыг албаныхан мэдээлсэн талаар “Korea Times” сайт мэдээллээ.

 

Ким Чен Намын цогцос 40 өдрийн турш Малайзын Шүүх эмнэлэгийн цогцос хадгалах төвд байсан юм. Тэгвэл Малайзын эрх баригчид бусдад хорлогдож амиа алдсан Ким Чен Намын чандарыг тун удахгүй Хятадын Макао хот руу илгээхээр болсон байна.

 

Гэхдээ аюулгүй байдлын үүднээс хэзээ чандарыг гэр бүлд нь хүлээлгэн өгөх гэж буйгаа Малайз мэдээллэхээс татгалзжээ.  Макаод Ким Чен Намын гэр бүл амьдардаг юм.  

 

Ким Чен Намыг өнгөрсөн сарын 13-нд Куала Лампур хотын нисэх буудалд байхад “VX” гэх химийн бодисоор хордуулан хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ