“Севол” хөлгөөс ямар ч цогцос олдсонгүй

img

 

Өмнөд Солонгосын Чежү арлыг чиглэн явж байсан “Севол” нэртэй хөлөг онгоц өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард осолдсон билээ.

 

Ослын улмаас 304 хүн амиа алдсан юм. Ослын дараа аврагчид уснаас 295 зорчигчийн цогцсыг гаргасан бол өнөөг хүртэл есөн зорчигчийн цогцос олдоогүй байна. Сураггүй алга болсон зорчигчдыг 2015 оны эхээр “амиа алдсан” хэмээн нийтэд мэдэгдсэн билээ. Амиа алдагсдын ихэнх нь дунд сургуулийн сурагчид байсан юм.

 

Гурван жил далайн дор байсан “Севол” хөлгийг уснаас гаргах ажиллагаа амжилттай үргэлжиж, хөлгийг уснаас гаргажээ.

 

Тэгвэл Аврах албаныхан “Аврагчид хөлөг дотроос ямар ч цогцос олдоогүй. Хөлгийг 100 хувь уснаас гаргасны дараа цогцсуудыг нэг бүрчлэн эрэн хайх болно. Ясны хэлтэрхийнүүд олдсон бөгөөд уг хэлтэрхийнүүдийг шүүх шинжилгээний хүрээлэн рүү илгээсэн” хэмээн мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene bol uneheer emgeneltei osol bsaan...burhan mini, buu uzegd, dahij l iim emgeneltei hereg buu tohioldoosoi
2017-03-30
sewol:
dotorxiig ni shalgaj exleegvi bga exleed usiig ni yulj ex gazar deer gargasnii daraa xesegchilen zvsej zadlax bolno ter oldson yas gaxainii yas gsen
2017-03-29
Зочин:
Өдий 3 жил болоход загасны хоол бололгүй яахав дээ хайран сайхан хүүхдүүд. Гадныхан анги хамт олноороо их ингэж аялдаг. Маш харамсалтай
2017-03-29
Зочин:
Загасны хоол болсон байхдаа хөөрхий бяцхан үрсүүд
2017-03-29