Баян-Өлгийд баяжуулах үйлдвэр баригдаж байна

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байгуулагдаж буй "Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар болжээ. Энэ тухай БНХАУ-ын Чи Хуа группын "Юүшэнгминг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ахлуулсан төлөөллүүд Баян-Өлгий аймгийн Засаг даргатай уулзахдаа ярьжээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Солтан болон аймгийн Засаг дарга А.Гылымхан нар тус компани үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлж, орон нутгаас ажиллах хүч авах саналыг тавьсан байна.
"Дулаан хар" баяжуулах үйлдвэр нь жилд 300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай баруун бүсийн томоохон үйлдвэр аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ