Нийслэлд 7 хэм дулаан байна

img

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна.

 

2017 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи  баруун зүгийн нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Ерөө голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар  6-11 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ