2019 он гэхэд Британи, Европын холбоог орхино

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарах хүсэлтэд гарын үсэг зурлаа.
Уг хүсэлтийг Европын Комиссийн ерөнхийлөгч Дональд Туск болон тус холбоонд эх орноо төлөөлөн суугаа Британий элч Сэр Тим Барроу нарт гардуулан өгчээ.
Ийнхүү Британи Европын холбооноос гарах үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн болохыг Ерөнхий сайд мэдэгдлээ. Тус улс 2019 оны гуравдугаар сараас өмнө тус холбооноос гарахаар төлөвлөж буй юм. Гэхдээ Британийн хүсэлтийг хүлээн аваад буй Европын холбоо албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Британийн нийт иргэдийн 50 орчим хувь нь эх орноо Европын холбооноос гарахыг дэмжсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ