Аварга могой хүн залгижээ

Индонезийн Сулавеси гэх арлаас өнгөрсөн амралтын өдөр 30 орчим насны залуу алга болсон билээ.
Цагдаагийнхан олон хоног залууг хайсан ч өнөөг хүртэл олж чадаагүй байсан юм. Тэгвэл орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр цагдаагийнхан өчигдөр залуугийн цогцсыг олжээ.
Хачирхалтай нь залууг аварга могой залгисан байсан гэнэ. Уг аварга могойн урт нь долоон метр аж.
Нэгэн нутгийн иргэн могойн дотроос залуугийн цогцсыг гаргаж ирсэн байна. "Өмнө нь аварга могой нэг бус хүүхдийг залгиж байсан. Анх удаагаа насанд хүрсэн хүнийг залгиж, хөнөөсөн" хэмээн Цагдаагийн газраас мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ