Пхеньян дронуудыг тагнуулын зорилгоор ашиглаж байна

Хойд Солонгос мэдээлэл цуглуулах зорилгоор өмнө нь хэд хэдэн удаа Өмнөд Солонгос руу дрон хөөргөж байсан билээ. Дронууд зураг авч, дуу хураадаг болохыг Сөүлийн тал тогтоосон юм.
Тэгвэл “Пхеньяны бяцхан тагнуулч” гэгддэг дронуудтай тус улсын удирдагч Ким Чен Ун танилцсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр дронуудыг илүү боловсронгуй болгохыг албаныханд даалгажээ.
“Пхеньян 1000 орчим нисгэгчгүй онгоц буюу дроныг тагнуулын зорилгоор ашиглаж байна” хэмээн Өмнөд Солонгосын Тагнуулын газраас мэдээлэв. “Пхеньяны дронууд өмнөдийн хилийг давсан тохиолдолд шууд устгах”-аа Сөүл сануулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ