Британи эмэгтэй 20 дахь хүүхдээ төрүүлнэ

img

 

Британийн иргэн Нол Радфордын гэр бүл тун удахгүй 20 дахь хүүхдээ өлгийдэн авахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Британийн хамгийн их гишүүнтэй гэр бүл ийнхүү бүл нэмэхээр болов. Хорь дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж буй Сью “Би үнэхээр баяртай байна” гэж хэлжээ.  

 

Хос өнгөрсөн сард “ABS” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Бид дахин хүүхэдтэй болохыг хүсдэг. Хүүхэд бол бурхны бэлэг” хэмээн ярьсан байна.

 

 

Тэд хүүхдүүддээ дахин дүүтэй болох гэж буй тухай зүгээр ч нэг хэлэхийг хүсээгүй аж. Радфорд бяцхан арга хэмжээ зохион байгуулж, уг баярт мэдээг дуулгажээ.

 

Хосын хамгийн том хүүхэд 27 настай бол бага нь өнгөрсөн оны долоодугаар сард мэндэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amid burhan:
eejiin biye ni aguu yumaa.
2017-04-06
zochin:
Hoorhon yamaa
2017-03-30
Зочин:
Сайхан мэдээ байна. Үүний адил Монголын үрс маш олон болтугай.
2017-03-30