Пак Ын Хэ-г хорих шорон бэлэн

img

Пак Ын Хэгийн хувь тавилан хэрхэхийг өнөөдөр шийднэ. Энэ талаар “www.newsweek.com” сайт нийтэлжээ.

 

Эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан, төрийн нууцын зэрэгтэй материалыг найздаа үзүүлсэн хэмээн буруутгагдаж, суудлаасаа буусан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ баривчлагдах магадлалтай байна. Пак Ын Хэг баривчлах тушаалыг прокурорууд гаргасан бөгөөд тэд шүүхийн шийдвэрийг хүлээж буй юм. Сөүлийн шүүх өнөөдөр уг асуулаар хуралдах билээ.

 

Прокурорууд Ерөнхийлөгчийг 13 хэрэгт буруутгаж, 15-20 жилийн ял төлөвлөж байна. Одоогоор Ганнам дахь тансаг харшдаа байгаа Пак Ын Хэ хэрвээ баригдаж, шоронд орвол ямархуу нөхцөл байдалтай байх талаар албаныхан өгүүлэв.

 

Пак Ын Хэ Хөх ордноос нэгэнт явж, эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэн өгсөн учир өмнө нь түүнд үйлчилж байсан “тусгай хамгаалалт” хүчингүй болсон юм. Тэрбээр ял эдэлж буй бусад хоригдлуудтай ижилхэн нөхцөлд байх гэнэ. Гэхдээ түүний өрөө бусад хоригдлуудын өрөөнөөс харьцангуй том байх аж. Хоригдлуудын өрөөнд угаалгын өрөө нь цуг байдаг бол Пак Ын Хэгийн угаалгын өрөө тусдаа байхаар болжээ. Хоригдлууд нэгдсэн журмаар усанд ордог бол Пак Ын Хэгийн өрөөнд шүршүүр мөн байх гэнэ. “Өрөөнөөс бусад зүйлс яг ижилхэн” хэмээн албаныхан өгүүлж байна.

 

Тун удахгүй Пак Ын Хэ тансаг харшдаа үлдэх үү эсвэл шоронд орох эсэх нь тодорхой болно. Мэдээж хэрэг тэрбээр уснаас цэвэр гарахын тулд бүхий л бололцоогоо ашиглана. Ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэн Ерөнхийлөгчөө шоронд оруулахын тулд хууль хяналтынхан “гарцаагүй нотолгоо” олохын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байна.

 

Пак Ын Хэ өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр прокуроруудад байцаалт өгсөн. Уг байцаалт 14 цаг үргэлжилсэн билээ. Тэрбээр өөрийгөө “ямар ч буруугүй” хэмээн мэдэгдэж, Чой Сун Шилийг зөвхөн хувийн зөвлөгөө өгсөн гэв.

 

Шүүх шийдвэрээ гаргавал тэрбээр эхний ээлжинд 20 өдөр хоригдоно. Энэ хугацаанд шүүх дахин хуралдаж түүнийгхэдэн жил хорихыг эцсийн байдлаар шийднэ. Тэрбээр бусад хоригдлын адил өглөө 6.30 цагт сэрж, 21.00 цагт унтах аж. Өдрийн цагаар албадан хөдөлмөр хийхээс гадна зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрсөн дүрс бичлэгийг телевизээр үзэх боломжтой. Тэрбээр өмгөөлөгчтэйгээ хүссэн үедээ уулзаж болох гэнэ. Харин шоронгийн журмын дагуу өдөрт нэгээс илүү хүнтэй уулзах боломжгүй аж.

 

Тус улсын шорон болон саатуулах байруудад хоригдож буй хүмүүс өдөрт 2500 калори илчлэгтэй хоол иддэг байна. Хэрвээ шүүх өнөөдөр шийдвэрээ гаргаж Пак Ын Хэ маргаашнаас хоригдож эхэлвэл түүний шоронд идэх анхны хоол нь амталсан будаа, кимчи, байцааны шөл, далайн байцаа байх гэнэ. Эдгээр хоолны нийт үнэ нь 1443 вон буюу 1.3 доллар аж. Хоригдож буй хоригдлуудын үсийг засдаг. Шоронгийн үсчид үс тайрахаас өөр үйлчилгээ үзүүлдэггүй байна. Нийслэл Сөүл хотноо таван саатуулах байр байдаг бөгөөд энэ байруудын нэгт тэрбээр хоригдох юм.

 

Найзынхаа нэр хүндийн ашиглан томоохон компаниудаас авлига авсан Чой Сун Шил нэлээдгүй хугацааг шоронд өнгөруулж буй билээ. Түүнийг “Самсунг” компаниас 40 орчим сая долларыг авсан хэмээн буруутгаж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manai uls awilgald idegdej odoo bvvr offshorchid bii bolson heseg irged maane durgvitsej jagsaj baina ,neg yum guihad tsereg tsagdaagiin hvmvvs neg udaa ch gesen tushaalaa zorchij hulgaich nart vilchlehgvi baigaachee solongos-d irgediinhee ulsiinhaa erh ashgiin vvdnees huuliin baiguullaga ne eronhiiilogchdoo vgvi shvv gej helj chadaj bna,mongold bol shvvh prokuror tsagdaa tsereg ne hulgaich narin zarts bolj duusaj bna
2017-03-31
Монгу:
Шорон арай дэндэж бна. Солонгосчууд хун муутай улс юмдаа. Монголчууд еронхийлогчоо шоронд хийгээд амьдрал нь сайжирч. ...
2017-03-31
Сак:
Шудрага биш зохион баигуулалттаи хорон бодлого баивал яах вэ хэлмэгдүүлэлт баивал яах юм
2017-03-31
Зочин:
Англичууд шотланд гаралтай Карл хаанаа хороогоод гутамшиг болсон. Оросууд Николай хаанаа буудаад Румынчууд Чеушеску удирдагчаа буудаад олон зууны нүгэл үйлдсэн шүү дээ. Солонгосчууд үүнийг давж нэгэн гэр бүлийг үр үндсээр нь устгаж байна. Үүнд үндэсний бахархал гэж ердөө ч байхгүй. Монголчууд Цэдэнбалаа гэрийн хорионд үхүүлсэн Энхбаяр ерөнхийлөгчийг шоронд хийсэн нь муугийн адгийн жишээ.
2017-03-31
Зочин:
Англичууд шотланд гаралтай Карл хаанаа хороогоод гутамшиг болсон. Оросууд Николай хаанаа буудаад Румынчууд Чеушеску удирдагчаа буудаад олон зууны нүгэл үйлдсэн шүү дээ. Солонгосчууд үүнийг давж нэгэн гэр бүлийг үр үндсээр нь устгаж байна. Үүнд үндэсний бахархал гэж ердөө ч байхгүй. Монголчууд Цэдэнбалаа гэрийн хорионд үхүүлсэн Энхбаяр ерөнхийлөгчийг шоронд хийсэн нь муугийн адгийн жишээ.
2017-03-31
Зочин:
Эцэг эх 2-ын нь алчихаад одоо охиныг нь шоронд хийхээр улайрч байгаа муухай ард түмэн .Ертөнцийн гутамшиг болсон эртний Гуулин улс
2017-03-31
Зочин:
Эцэг эх 2-ын нь алчихаад одоо охиныг нь шоронд хийхээр улайрч байгаа муухай ард түмэн .Ертөнцийн гутамшиг болсон эртний Гуулин улс
2017-03-31
Зочин:
Эцэг эх 2-ын нь алчихаад одоо охиныг нь шоронд хийхээр улайрч байгаа муухай ард түмэн .Ертөнцийн гутамшиг болсон эртний Гуулин улс
2017-03-31
zochin:
manaid abilgal btugai ulsaa hulgailj zardag tuuniigee eronhiilogch ni udirddag iim wm bj bhuu odoo ard tumen temtseh etssiin buudald irsen temtseh bson
2017-03-31
Зочин:
Манай ерөнхийлөгч шиг хортой, шулам хаана ч байхгүй!
2017-03-30
Зочин:
darga boloh humuus eruul baihiig huulichilch uguh heregtei manai darga nar shorond orohooroo eruul bish boldog ni gaihaltsi! tiimees darga hiij bno gemt hereg hiivel shorond hiilee gehed eruul baih ni chuhal
2017-03-30
зүрх судас:
Цусны өтгөрөлийг шингэлж, холестрин бууруулах үндсэн үйлчилгээтэй ЛИЭРКАН бүтээгдэхүүн нь, судасны хатуурал нарийслаас шалтгаалах тархи – зүрх судасны эмгэгүүд, даралт болон хуянг эрүүлжүүлэх үйлчилгээ бүхий нийт 28н төрлийн Ханаагүй тосны хүчил агуулсан бүтээгдэхүүнийг борлуулж байна. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-03-30
irgen:
Shyyh shudarga baij uls saihan baidag, ,,,ard tymnyyd aztai umaa, ataarhaj baina, Mongol shudarga shyyhtei bol bidnii zoohon ard tymen ih jargaltai amdrah bailaa,,,,,,,,,,,,,
2017-03-30
hooe ta mini sereechee:
YU VEEEE HUUE ULS GJ IIM YUM BDAG YUM BAINA ULS TURCHID GEJ BAS IIM YUM BAIDAG YUM BAINA .MANAI HEDEN HULGAICH DALAI DEER USAN ONGOTS ARAL HUDADALDAJ AVAAD DARVALZAJ YAVNA . HUZUUTEI HUZUUGUI BAAGIINUUDIIG YAH VEEE
2017-03-30
Зочин:
ЯМАР САЙХАН ШУДАРГА ШҮҮХТЭЙ ГАЗАР ВЭ. МАНАЙ ЭБЭ-Г СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХ ЮМСАН
2017-03-30
ОДоржпурэв:
Хун бур хуйль шуухийн емне тэгш эрхтэй Монгол улс ийм болох цаг ирнэ гэдэгт итэгдэг.
2017-03-30
irgen:
Shudarga Saixan ymoo
2017-03-30
z:
Mongol iim sain huulitai tuuniigee murddug boloh yumsan yol baina daa
2017-03-30
Zochin:
Emegtei huniig ihed dord uzdeg feodliin niigemeesee salaagui sonin gazar.tegsen murtuu mongolchuudiig zartslaad l baigaa gazar daa.
2017-03-30
Зочин:
SHOROND ORNO,15 JIL BUH MUNGU ERH MEDELEE HURAALGANA.
2017-03-30
зочин:
Манай томчууд бол гадаад хэсээд өөрийгөө буруугүй гэж аргалаад явж байдаг. Улс орноо хөгжүүлж ард олноо хооллож чадсан нөхдүүд шоронд байдаг. Зальтангууд хождог нийгэм юм уу.
2017-03-30